ТАНИЛЦ: ЭЕШ-2025 оноогоор тэргүүлсэн топ 60 сургууль

Zuv.mn
2 цаг 45 минутын өмнө

Улсын хэмжээнд 12-р ангийн төгсөгчдийн Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг 2025 оны 6 сарын 18-аас 21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

 Энэ жил аймаг хотын хэмжээнд 50 шалгалтын байранд, 548 сургуулийн  нийт 43,318 шалгуулагч их дээд сургуульд элсэн суралцах сонгон шалгаруулалтын шалгалтад  мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.

Тэдний 20500 нь эрэгтэй, 22818 нь эмэгтэй сурагчид байлаа.

 Шалгуулагчид элсэлтийн ерөнхий шалгалтыг зөвшөөрөгдсөн 10 хичээлээс сонгон шалгалт өгсөн байна.

   Тэдгээрийн хамгийн олон буюу математикийн хичээлээр 28637, англи хэлээр 27122, монгол хэлээр 14368, нийгэм судлалаар 25574, газар зүйгээр 1048, физикээр 9777, биологиор 6247, химээр 6369, монголын түүхээр 1358 суралцагч шалгалтаа өгчээ. Харин хамгийн цөөн нь буюу 598 сурагч орос хэлний хичээлээр шалгалтаа өгсөн байна.

   Энэхүү мэдээллийг БШУЯ, БҮТ-өөс  аймаг, хот нийслэл, дүүрэг болон сургууль тус бүрт илгээгдсэн шалгалтын үндсэн мэдээлэлд тулгуурлан 10 хичээл тус бүрийн гүйцэтгэлийн ерөнхий дундаж онооны үзүүлэлтээр тооцон улсын хэмжээнд тэргүүлсэн эхний 60 сургуулийн жагсаалтыг онооны эрэмбээр хүргэж байнаДоорх жагсаалтад 7 ба түүнээс дээш хичээлийг сонгон шалгалт өгсөн сургуулиудыг оруулсан болно.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна