Коронавирус тарсан АНУ-ын тэнгисийн хөлгөөс усан цэргүүдийг шилжүүлж эхэллээ

2020 оны 04 сарын 02

АНУ-ын тэнгисийн цэргийн флотын “USS Theodore Roosevelt” хөлөг дээр шинэ коронавирусийн халдвар тархаж, 93 усан цэрэг цэрэг өвчлөөд байна. Өчигдөр тус хөлгийн ахмадын Пентагоны удирдлагад илгээсэн захидал олон нийтэд ил болсон юм.

Ахмад Брэтт Крозер захидалдаа “Бид дайны бус үед усан цэргүүдээ дэмий үхүүлэх шаардлагагүй. Хэрвээ одоо яаралтай арга хэмжээ авахгүй бол бид хамгийн үнэтэй баялаг болох усан цэргүүдээ алдах аюултай” гэж анхааруулсан байв. 

Нийт 5000 орчим хүний бүрэлдэхүүнтэй уг хөлөг одоо Номхон далайн Гуам арлын боомтод зогсож байгаа юм.

АНУ-ын тэнгисийн флотын захиргаа эхний ээлжид 2700 орчим усан цэргийг хуурай газарт шилжүүлэхээр болжээ. Уг ажиллагаа маргааш хүртэл үргэлжлэх юм байна. Флотын захиргаа усан цэргүүдийн зочид буудлууд болон бусад байгууламжуудад тусгаарлахаар болжээ.

Г.Сар

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.