С. Амарсайхан: Нэр нүүргүй, төлбөртэй хаягуудын ард суугаа этгээдэд нуугдах орон зай байхгүй

М.Мөнгөнсувд
6 цаг 57 минутын өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танлцууллаа. 

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан "Хуурамч цахим хаяг болон хууль бус контентыг цэгцлэх" талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Төслийн хэмжээнд орон сууцны залиланд өртсөн иргэдэд баригдаж дуусаагүй барилгуудыг дуудлага худалаанд оруулах, хуулийн дагуу улсын орлого болгон төвлөрүүлж, хохирлыг барагдлуулах арга хэмжээг авна" гэв.

Залилингийн тоо нь сүүлийн гурван жилийн хугацаанд 39665 болж өссөн. Өнөөгийн байдлаар 995 иргэнд 64,5 тэрбум төгрөгний хохирол учирсан байгаа бөгөөд үүнийг барагдуулах ажил хийгдэж байгаа ажээ.

Мөн гадаад дотоодын ашиг хонжоо хайсан этгээдүүд цахим орчинд нэр хаяггүй хаяг нээн төлбөртэйгөөр иргэдийг талцуулж, нийгмийн итгэлцэл, аюулгүй байдал, эв нэгдлийг сарнулж, заналхийлж байгаа учраас бүгдийг нь илрүүлж, тусгай ажлын хэсэг байгуулан хуулийн хариуцлага тооцож байгаагаа мэдэгдлээ.

Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах хэдий ч хуурамч хаяг, мэдээллээр хүний нэр хүндийг гутаах, хүүхэд залуусын хүмүүжилд сөргөөр нөлөөлж үндэсний үнэт зүйлд хохирол учруулсан үйл ажиллагаанд хатуу хариуцлага тооцно.

Мөн "Энэ асуудлаар бид Meta, Twitter болон бусад цахим платфломуудтай албан ёсны уулзалт хийж, албан ёсны хяналт тавин зүй зохисгүй контентыг усгаж байна. 2,7 сая хэрэглэгдээс 400 мянга нь олон нийтийн тархийг угаах, үндэсний дархлаанд аюул учруулж буй төлбөртэй хуурамч хаяг. Тиймээс тагнуул, хууль сахиулах байгууллагууд ямар замаар төлбөр авдаг, ямар зорилготойгоор энэ үйл ажиллагаа дээр цэг тавина. Мөн бүх сургуулиуд хичээлээ хүртэл фэйсбүүк грүпээр заадаг болсныг таслан зогсоож зөвхөн боловсролд зориулагдсан тусгай сүлжээг ашигладаг болгоно” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна