"Urban talk" нэвтрүүлгийн үеэр яригдсан "Өнчин хүүхдүүдийн" талаарх яриа олны шүүмжлэлийг дагуулаад буй.
Тэгвэл "Urban talk" нэвтрүүлгийн үүсгэн байгуулагч Я.Учралын аав найруулагч Ц.Хүсэлбаатар цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Муу хүүг минь элдвээр дайрч л байна. Буруу буруу энэ хүүгийн минь буруу...
Гэхдээ энэ бол аавын л алдаа. Хажууд нь байж хэлж ярьж өгөөгүй миний л буруу. Юунд ч өөрийгөө зөвтгөхгүй. Ямар ч үед би аав нь. Учрал минь ууган хүү минь, ямар ч үед би аав нь алдсан ч аав нь оносон ч аав нь Миний буруу намайг уучлаарай ах дүүс минь.
Гэхдээ буруутгахдаа тэр хүнийхээ алдсан хэлсэн үгнээс илүү аймаар зандалчилж, аманд багтахгүй үгээр зүхэх нь арай л зүрх шимшрэм санагдаж байна. Бусад хүүхдүүдийг ч гэсэн тэдний хэлсэн ярьсанаас хичнээн дахин аймшигтай муухайгаар харааж зүхнэ вэ?
Алдааг нь хэлэхдээ арай ч ингэж хэлдэггүй байхаа Монгол хүн.Бодож тунгаана биз дээ ах дүү нар минь" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.34
Овоо босгоогүй бол гэдэг билүү
Хариулах