СУРВАЛЖИЛГА: Явган зорчигчдод ээлтэй ч дугуйн замгүй хоёр дугуйтнуудад халгаатай хууль

М.Мөнгөнсувд
8 цаг 1 минутын өмнө

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 2026 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс скүүтер, мопед, суррон зэрэг тээврийн хэрэгслийг зөвхөн 18 болон түүнээс дээш насны хүн унах, мопед скүүтрийг дугуйн замаар, дугуйн зам байхгүй тохиолдолд авто замын баруун захаар зорчих өөрчлөлт оруулсан. 

Бид уг шийдвэрийн хэрэгжилтийн талаар иргэдийн байр суурийг тодрууллаа.

-Яагаад скүүтэр, мопедыг сонгон үйлчлүүлдэг вэ? Явган хүний замаар явуулахгүй байх хуулийн төслийг дэмжиж байна уу?

Мопедтой иргэн: Түгжрэлтэй үед хурдан, шуурхай амар байдаг. Дугуйн зам маш ховор. Байгаа дугуйн зам дээр нь машинууд их орж ирдэг. Тийм учраас энэ шийдвэрт сэтгэл хангалуун биш байна. Замаа шийдэж өгөөгүй байж дутуу дулимаг хууль гаргачихсан. Гол нь дугуйн замаа л шийдмээр байна.

Явган зорчигч: Дугуйтай явж буй хүмүүс хүнийг гэмтээчихээд эргэж хардаггүй, шууд чигээрээ л явчихдаг. Мөн машины түгжрэлтэй үед тэд ч хүнээ анзаардаггүй.

Дугуйгаа байрлуулж байгаа хүүхдүүд цэг дээрээ биш, явган хүний зам, хүн хөл ихтэй газар тавьчихдаг учраас гэмтэх тохиолдол их байдаг.

18 наснаас доош хүүхдүүд мопед, скүүтэрийг их унаж байгаа харагддаг. Тэр дундаа ганцаараа бус, хоёр гурваараа, хүүхэд, найз охиноо сундалж явдаг. Миний хувьд энэ тал дээр арга хэмжээ аваасай гэж хүсэж байна.

Авто замын нэгдүгээр эгнээгээр зорчих үед явган хүн гэнэт гарч ирээд гэмтэл учруулдаг, дээрэлхэж, доромжилдог байх. Мөн тогтсон эгнээ байхгүй учраас машинтай иргэд дугуйтай хүмүүсийг шүргэх тохиолдол байдаг.

Явган зорчигч: Миний хувьд энэ хуулийг зөв гэж бодож байна. Учир нь явган хүний зам дээр явна гэдэг их осолтой болсон. Гэнэт араас сигналгүйгээр маш хүчтэй явж өнгөрдөг. Тэгэхээр авто замаар явах нь илүү зөв гэж бодож байна.

Дугуйтай иргэн: Дугуйн зам дээр хүмүүс зогсчихдог. Сая хүртэл явах гэсэн чинь эмээ, өвөө хоёрт загнуулчихсан. Мөн хажууд явж байсан хүүхэд гар хөлөөрөө тоглож байгаад намайг мөргөчихсөн. Ингэж гэмтэх тохиолдол гардаг.
Дугуйн замын асуудал дээр дээр нь тараншэйний нүхнүүд замд их байдаг учраас хүндрэлтэй байдаг.

Явган зорчигч: Би алхаж, эсвэл мопедоор явдаг. Нэгт автобус хүлээгээд байхгүй, такситай адилхан төлбөрөөр хурдан шуурхай, тухтай явж болдог нь таалагддаг.

Дугуйн замын хувьд хэсэг яваад л дуусчихдаг учраас авто зам руу орох шаардлагатай болдог. Энэ үед жолоочид маань зөвхөн машин явах зориулалттай мэт сигналдаж, шахаж, толиндоо харалгүй мөргөчих гээд байдаг. Гэхдээ нөгөө талаар мопед, дугуй унаж байгаа хүүхдүүд сүлжиж, аюул учруулах талтай ч Монголд одоогоор энэ соёл хөгжөөгүй, нэгнийгээ ойлгодоггүй юм шиг санагддаг. Гэвч анх орж ирснээ бодвол хөгжиж байгаа харагддаг.

Дугуйтай явах үед машинууд дугуйн зам таглаж тавиад явган хүний зам руу орох тохиолдол гардаг.
Энэ хуулийг зөв гэж бодож байгаа. Учир нь арван жилийн хүүхдүүд, дунд, бага ангийн хүүхдүүд хүртэл мопед унаж байхыг харсан. Энэ нь маш аюултай учраас зөв шийдвэр гэж бодож байна" гэлээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.11
    31 минутын өмнө

    Явгн зорчигчид нь замдаа багталцахгүй бхад…. Энэ өвчүүхэн зайд нь нэмж дугуйн зам гаргана гэнэ үү? Хотын эрх баригчид гэж бодит бдл амьдрал мэдэхгүй Солиорсон сда нууд бх юм

    Хариулах