Орхон-Улаанбаатар чиглэлд нийтийн тээвэр явахыг хориглов

2021/03/16

Улсын Онцгой комиссын шийдвэртэй уялдуулан өчигдөр Орхон аймгийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн А/120 дугаартай захирамж гаргажээ. 

Уг захирамжаар Улаанбаатар хотоос Орхон аймагт ирэх иргэдийн зорчих хөдөлгөөн ихсэж, орон нутагт хяналт тавих, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулахад эрсдэл үүсэж байгаа тул 2021 оны гуравдугаар сарын 15-28-ны өдрийг дуустал хугацаанд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоосон байна. 

Улсын болон Нийслэлийн Онцгой комиссоос зөвшөөрсөн тохиолдолд иргэд Улаанбаатар хотоос өөрийн аймагтаа ирэх, Орхон аймгаас бусад орон нутаг руу гарах хүсэлт гаргасан иргэдийг хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчихыг зөвшөөрах аж. 

Түүнчлэн аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, урлагийн тоглолт, спортын уралдаан тэмцээн зохион байгуулахыг 28-ны өдрийг дуустал хориглоод байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна