Б.Энхбаяр сайд байхдаа хоёр компанийн маргаанд оролцсон нь эрх мэдэл, давуу байдлаа ашигласан үйлдэл үү

Б.Мөнхболд
2024/11/27

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хятадын хөрөнгө оруулалттай компанид давуу байдал үүсгэсэн байж болзошгүй тухай мэдээллүүд сүүлийн хэд хоног хөвөрч байна. 

Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд хөрөнгө оруулалттай холбоотой “Аюуд” ХХК, “Хуашинконстракшн Монгол” гэх компаниудын хооронд үүссэн өмчийн маргаанд оролцож, хувийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн бүртгэхийг даалгасан албан даалгаврыг УБЕГ руу илгээсэн гэх асуудал юм.

 Хэрэг явдлыг эргэн сөхвөл, "Аюуд" ХХК нь “Хуашин констракшн Монгол" ХХК-ийн хоорондын маргаан одоогоос арваад жилийн өмнө буюу 2009 оноос эхлэлтэй аж. 2018 он хүртэл талуудын хооронд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлаар маргаж 2023 он хүртэл иргэний шүүхээр явж иржээ.

2023 онд тухайн асуудал нь эрүүгийн хэргийн шинжтэй байж болзошгүй гэх асуудлаар хэрэгсэхгүй болж, АТГ, Чингэлтэй, СХД-ийн цагдаагийн газар зэрэг олон газраас шалгасан байна.

Улмаар “Хуашин констракшн Монгол" ХХК-ийн улсын бүртгэлийн байгууллагад 2023 оны хоёрдугаар сараас эхлэн  "Аюуд ХХК-ийн захирал н.Бат-эрдэнийг хууль бус баримт бичиг бүрдүүлсэн, гарын үсэг дуурайлгаж зурсан. Хууль бус баримт бичгийг үндэслээд улсын бүртгэлийн газар бидний өмчлөлд халдсан" гэх утга бүхий гомдол гаргаж шалгалтын ажиллагаа явуулсан байдаг.

Өдгөө хоёр компанийн маргаан арбитрийн шүүх дээр яваа тул сайдын албан даалгаврыг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн байдаг.

Уг үйл явдлын дараа Б.Энхбаяр сайд “Хуашин констракшн Монгол" ХХК-ийн хятад талын төлөөллүүд МУ-д орж ирсэн талаархи лавлагааг өөрчлөхийг талаар албан бичгийг ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэнд хаягласан нь анхаарал татна. 


Тухайлбал, албан даалгаврын 2.1-т “Эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр БНХАУ-ын иргэн Hang Feilong, Zhang Dong нарыг Улсын хилээр нэвтэрсэн зорчигч тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэснийг залруулж холбогдох албан тушаалтанд хариуцлага ногдуулах” гэсэн байх.

Улмаар ХХЕГ-аас 2023.05.29-ны өдрийн 2-4в/3098 дугаар бүхий албан тоотыг УБЕГ-руу хүргүүлсэн байдаг.


 Тус тоотод “ БНХАУ-ын иргэн Hang Feilong нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2018.01.18-ны өдөо орсон, 21-ний өдөр гарсан. БНХАУ-ын иргэн Zhang Dong нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2019.11.30-ны өдөр гараад Чингис хаан агаарын замын боомтоор 2022.09.25- ны өдөр улсын хилээр орсон бүртгэлд тус тус авагдсан гэх мэдээллийг УБЕГ-ын Хяналт шалгалтын газрын дарга Б.Ганзоригт хүргүүлжээ.

Мэдээж хоёр компанийн өмч хөрөнгийн маргаан бол хууль, шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдэх учиртай тусдаа асуудал юм. Гэтэл үйл явцаас харахад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сайд байхдаа хоёр компанийн маргаанд оролцсон нь эрх мэдэл, давуу байдлаа ашигласан уу гэх хардлагыг төрүүлээд байгаа юм.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.130
    2024/11/27

    Naanaa shudraga yrij haragdav ch , tsaanaa uur hun shig sanagdsan , ter n banknii neelttei heleltsuulgiin ued oilgomjtoi bolson , banknii munguur toglogchid bugd jujig toglood duussan shuu ! uund ene said shuud hamaarah bolno!

    Хариулах
  • 66.181.184.224
    2024/11/27

    Энэ хүнийг зохион байгуулттайгаар харлуулж бн

    Хариулах
  • 45.117.34.124
    2024/11/27

    пээш яана даа нээрээ

    Хариулах