ҮХЦ Нарансэвстэйн асуудлаар гаргасан гомдлыг хуульд байхгүй үндэслэлээр хойшлуулсан уу

Zuv.mn
2024/11/23

Говь Алтай аймгийн нутаг, Говийн их дархан газрын А хэсэгт байх Нарансэвстэйн боомтыг нээх эсэх асуудал олон нийтийн анхааралд байгаа билээ. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар энэ асуудлыг зүтгүүлж, байгаль экологийн чиглэлээр ажилладаг эрдэмтэд эсэргүүцэж буй. Тэгвэл байгаль орчны чигэлэлээр мэргэшсэн хуульч Т.Цэрэнгээс Нарансэвстэйн боомтыг нээх асуудлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан нь Үндсэн хууль зөрчиж байгаа асуудлаар гаргасан гомдлыг хүлээж авах эсэхээ ҮХЦ 30 хоногоор хойшлуулжээ. 

Уг нь хуулиараа ҮХЦ иргэдээс гаргасан өргөдөл, мэдээлэлд 14 хоногийн дотор хариу өгөх ёстой. ҮХЦ-ийн тухай хуульд “Цэцийн гишүүн иргэдийн өргөдөл, мэдээллийг арвандөрвөн хоногийн дотор хянаж, түүнд заасан асуудал нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаан биш буюу Цэцэд харъяалагдахгүй байвал өргөдөл мэдээлэл гаргагчид тодорхой үндэслэл бүхий хариуг өгнө” гэж заасан байдаг. Хүлээж авах эсэхийг шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгах тухай асуудал байхгүй.

Хянаад хүлээж авахаар шийдвэрлэсэн тохиолдолд харин “Үндсэн хуулийн цэцийн  гомдол шийдвэрлэх хугацаа:

Үндсэн хуулийн цэцэд хангаж гаргасан гомдлыг Цэцийн гишүүн хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.

Тухайн гомдлыг шалгахад бусад байгууллага, албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах болон нэмэлт бусад ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай тохиолдолд Цэцийн дарга хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэсэн хуулийн зохицуулалттай аж.

Бид энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцээс тодруулга мэдээлэл хүргэх болно.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.101
    2024/11/25

    Энэ боомтыг нээнэ гээд О.Амгаланбаатар одоо түүний нэрийг Самрансөнөөгч гэж өөрчилье цаад эздээсээ мөнгө аваад албан тушаал худалдаад авчихсан сандраад яваад байгааг ойлгооч.Ганц хулгайчийн ашиг сонирхолоор бүхэл бүтэн говийн экосистемийг сөнөөж болох уу? Говьалтайхан энэ тэнэгийгээ мэнд амар дээр нь татаж аваач.

    Хариулах
  • 103.212.119.12
    2024/11/23

    ЦЭЦ ийм мунхаг байгаа нь ХҮНМАНАН болон одоогийн ЭРХ БАРИГЧДЫН гар хөл болсонтой холбоотой.

    Хариулах