Дархан аварга Н.Батсуурь эцгийн үүргээ биелүүлэхгүй, төрсөн охинтойгоо холбоо барилгүй 15 жил болсон талаар түүний анхны эхнэр Энхзаяа гомдол гаргаж, ШШГЕГ-т ханджээ.
Энхзаяагийн өргөдлийг бүрэн эхээр орууллаа
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР-т
1. Анхны нөхөр, ШШГЕГ-ийн харьяа бөх, “Сүлд” биеийн тамир, спорт хорооны дарга, Даян аварга, Намсрайжавын Батсуурь эцгийн үүргээ биелүүлэхгүй байгаад
2. ШШГЕГ нь өнгөрсөн хугацаанд ажил үүргээ хангалттай гүйцэтгэхгүй байгаад гомдолтой байгаа тул энэхүү өргөдөл/ гомдлыг гаргаж байна.
Миний бие Ц.Энхзаяа охины хамт АНУ-д амьдардаг. АНУ-д 5 жил сурч бакалаврын зэрэг хамгаалсан. Сургууль төгссөнөөсөө хойш хуулийн байгууллагад ажилласан.
1. Н.Батсуурь бид хоёр 2010 оны 1 сард, охиныгоо 8 сартай байхад салсан. Хүүхдийг нь төрүүлчихсэн юм чинь эцгийг нь муулаад яахав. Нэг өдөр охиноосоо уучлал гуйгаад үнэнгээ хэлэх болов уу гэж бодоод тэвчээртэйгээр хүлээсэн. Гэвч Н.Батсуурь нь нэг ч удаа охинруугаа холбоо барьсангүй, нэг ч утсаар залгасангүй, аж амьдрал, хичээл сургууль, охин нь яаж өсч торниж байгааг асуулгүй 15 жил боллоо.
Миний охин Н.Батсуурийг мэдэхгүй, таних ч үгүй, ямар зүс царайтай хүн байдгийг нь ч мэдэхгүй, олны танил бөх, аварга гэж бүр ч мэдэхгүй. Ямарч байсан нэрийг нь бол мэднэ. Өдөр болгон хичээл дээрээ, дэвтэр номон дээрээ, шалгалтын цаасан дээрээ овог нэрээ бичдэг учраас.
2018 онд би өөрөө утсаар залгаж байж охиныгоо Н.Батсуурьтай 1 удаа уулзуулсан. Мэдээж миний охин төрсөн эцгийгээ гэж мэдээгүй, хамаатны хүн гэж ойлгосон. Дараа нь, ээжээ энэ айлыг Батсуурь гэдэг юмуу гэж асууж байсан. Тийм ээ миний охин, чиний овог нэртэй адилхан гэж хэлээд, өөр юу ч хэлж чадаагүй. Хаяад явсанаараа Батсуурийг өөрөө хэлэх байх гэж бодсон.
Н. Батсуурь хүүхдийн тэтгэлэг өгөхгүй өчнөөн олон жил болж байж 2018 оны наадмаар аварга болсныхоо дараа 20сая төгрөг өгсөн. 20 сая төгрөгийг 18 жилд хуваахаар жилийн 1 сая 100.000 төгрөг, үүнийгээ 12 сард хуваахаар сарын 92.000 төгрөг болдог.
Иймхэн хэмжээний мөнгө өгчихөөд, хүүхэдтэйгээ ямарч холбоо харилцаа байхгүй, өнөөдрийг болтол танихгүй хүн шиг амьдарч байна. 90.000 төгрөг амьдралд хүрэлцэхгүй байна. Өнөөдөр 90.000 төгрөгөөр нэг үүргэвч, нэг гутал ч авч хүрэхгүй байна.
Миний охин Монгол Улсын Үндсэн Хуулинд, Гэр бүлийн тухай хуулинд, Хүүхэд хамгааллын тухай хуулинд, НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцид тусгагдсан байдаг хүүхэд хайрлуулах, тэжээн тэтгүүлэх, орон байраар хангуулах гэх мэт ямарч хүүхдийн эрхээ эдэлж чадахгүй байсаар байгаад удахгүй насанд хүрч оюутан боллоо.
Эцэг нь хүүхэдтэйгээ холбоо барихгүй байна гээд гомдол гаргах гэхлээр харъяа дүүрэг хорооныхоо нийгмийн ажилтан дээр оч гэдэг. Гадаадад амьдардаг, жилдээ 1-2 удаа Монголруу явдаг бид 2т Монголд орох орон байхгүй. Өөрсдийн гэсэн орох оронгүй болохоор хүний эрхээ, хүүхдийн эрхээ эдэлж чадахгүй гэсэн үг үү? Эцэг нь эцгийн үүргээ биелүүлэхгүй, хүүхэд нь хүүхдийн эрхээ эдэлж чадахгүй байгаа болохоор гадаадад амьдархаас ч өөр арга алга.
Н.Батсуурь нь төрсөн охиноо үл хайхран, асран хамгаалах, харгалзан дэмжих, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй, орон байр, хувцас, хоол хүнс, бусад ахуйн хэрэглээний зүйлсээр хангахгүй санаатайгаар гачигдуулж сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийлэл үйлдэж байна.
Гэрлэлт цуцлуулсан, хүүхэд өөр газар оршин суугаа нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх эцгийн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Иймээс өнгөрсөн 15 жилийн үүрэг хариуцлагыг Н.Батсууриас нэхэж байна. Мөн миний охин Америкийн шилдэг их сургуульд суралцах хүсэлтэй тул Н.Батсуурийг хүүхдийнхээ авьяас, хүсэл мөрөөдлийг дэмжиж их сургуулийн төлбөрийг 100% төлөхийг шаардаж байна.
2. Н.Батсуурь нь сүүлийн 10 гаран жил ШШГЕГ-ын нэрийн өмнөөс барилдаж байгаа. Н.Батсуурь бид хоёрын гэр бүл цуцлуулсан болон хүүхэд сар бүр хүүхдийн тэтгэмж авч, тэжээн тэтгүүлнэ гэсэн шийдвэр бүхий шар хавтастай материал ШШГЕГ-ын шүүгээнд өчнөөн олон жил болсон.
ШШГЕГ нь зөвхөн иргэд, хуулийн этгээдийн хоорондын төлбөр мөнгөний асуудлыг шийдвэрлэдэггүй бөгөөд тэжээн тэтгүүлэх, хариуцагчид даалгасан үүргийг гүйцэтгүүлэх үүрэгтэй байдаг. Өнгөрсөн хугацаанд танай байгууллага энэ тал дээр юу ч хийсэнгүй. Танай байгууллага тамирчиддаа ёс зүйтэй байх, нийгэмд зөв үлгэр дууриалал үзүүлэх шаардлага тавидаггүй юм уу? ШШГЕГ бол жирийн нэг албан байгууллага компань биш, Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг.
15 жил хүүхэдтэйгээ холбоо бариагүй, эцгийн үүргээ биелүүлээгүй, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа үүрдэггүй, хуулиа биелүүлдэггүй хүнийг одоо болтол танай байгууллага өөрийн нэрийн өмнөөс барилдуулж байгаад харамсаж байна.
Би Н.Батсуурийн авьяас чадварыг үгүйсгээгүй. Нэгэн цагт бие биенээ хайрлаад үр хүүхэдтэй болоод явж байсан хүний хувьд энэ хүн эцгийн үүрэг хариуцлагаа хүлээх ёстой. Н.Батсуурьт ШШГЕГ-ийн нэрийн өмнөөс барилдах ёс зүй байхгүй. Олны танил хүнд нийгэмд хүлээх үүрэг хариуцлага гэж байдаг.
ШШГЕГ татвар төлөгчдийн мөнгөөр тамирчдыг цалинжуулж, санхүүгээр дэмжиж, амжилт гаргахад нь тусалдаг. Монголд барилдах авьяастай олон мянган залуучууд байгаа. Үнэхээр монгол үндэсний бөхөө дэмжие гэж бодож байвал яагаад шинэ залуу бөхчүүдтэй 3, 3 жилийн гэрээ хийгээд явж болохгүй гэж. ШШГЕГ ямар шалгуураар тамирчдаа сонгож авдаг нь олон нийтэд ил тод биш байдаг. Ялангуяа нэг хүнийг 10-аас дээш жил тэжээгээд байгаа нь хачирхалтай.
Н.Батсуурийг төсвийн мөнгөөр барьсан ШШГЕГ-н ажилчдын орон сууцнаас олон тоогоор авсан мөн хорихын барилгын (бодвол хорихын ажилчдын орон сууц байх) нэг орцыг бариулсан гэж танай байгууллагын ажилчдид ярьдаг. Дотор нь ажиллаж байгаа хүмүүс худлаа ярихгүй гэж бодож байна. Хэндээ юугаа өгөх нь танай байгууллагын эрх байх. Тэгэхдээ нийгэмд зөв үлгэр дууриалал үзүүлдэг, өндөр ёс суртахуунтай хүн ШШГЕГ-ийн нэрийн өмнөөс барилдах ёстой гэж бодож байна.
Иймд Н.Батсуурийг танай байгууллагын харьяа, Сүлд биеийн тамир, спорт хорооны даргын ажлаас чөлөөлж, ШШГЕГ-ын нэрийн өмнөөс барилдах эрхийг цуцалж өгнө үү!
Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх: “Монгол төр задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг байх ёстой” гэж хэлж байсан. Энэ үг биелэлээ олж, ШШГЕГ өнгөрсөн 15 жилийн хариуцлагыг Н.Батсуурьт нөхөн хүлээлгэнэ гэдэгт итгэж байна.
Өргөдөл/гомдол гаргасан:
Ц. Энхзаяа
Америкийн Нэгдсэн Улс
11/15/2024
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.217
Яадаг шулам бэ.
Хариулах66.181.190.166
Батсуурь Сүлд спорт хорооноос хөөгдөөд удаж байгаа байхаа
Хариулах95.114.209.199
Nad har malasa uhamsar hariutslaga nehed nemergui e har amia bodson hun chanarin zee ch bhgui hogin erin orontsog bga yum uhsen hatsani chi awarga
Хариулах66.181.179.89
Хүүеэ монголчуудаа төрүүлсэн хүүхэддээ тэр хүний бөх байх хэнд ч хамаагүй эцгийн ёсоор тэтгэмжээ өгөх ёстой ш дээ. Бүр нэг тархи нь гашилчихсан ард түмэн шүү. Тэр ршн аварга болохоор мөнгө төлөхгүй байх ёстой юм яриад. Өөрсдөө бол хүүхэддээ тэтгэмж нэхэхгүй амьдрах уу! Хуулийн дагуу ч тэр ёс суртахууны хувьд ч тэр эцэг болсон л бол үүрэг хариуцлага гэж юм байдгыг одоо ойлгох ёстой болсон юм биш үү. Бусад улсад бол хууль чанга учраас тэтгэмж төлөхөө бодоод хүн маш хариуцлагатай амьдардаг юм. Гэр бүлээ сайн төлөвлөдөг юм төлж чадахгүй бол Хүүхэд гаргахгүй байх олон сонголт байдаг. Нууц амраг элдэв харилцаа ч багасч хүүхэд өнчрөхгүй ш дээ! Харин ч нэр алдартай хүмүүс бол нэр хүндээ бодсон ч тэр бусдаас илүү л хариуцлага хүлээнэ үү гэхээс чөлөөлөгддөг юм биш гэдгийг ойлго монголчуудаа. Cancel culture гээд Солонгосоос суралц !!!
Хариулах139.5.218.172
Залуу насандаа хаяж яваад тоохгүй орхисон үр хүүхэдрүүгээ хөгширч өвдөж ядрахын цагт туслаач гээд өөрийн эрхгүй хандах үё ирдгиймдаа хорвоо гэж бөөрөнхий
Хариулах139.5.218.172
Хүүхэд хохирох ёсгүй. Хаяаад явсанч өөрийн яс махны тасархайг үл тоодог асууж харьцдаггүй адгууснаас дор хүн дүрст новшуудад хатуу хариуцлага тооц
Хариулах64.119.29.2
Толгойдоо багтах хэмжээгээр мөнгө нэхсэн л гэж уншигдаж байна. Яасан ч их агуу шунал вэ. Ядаж жаахан ч гэсэн тооцоо судалгаатай, тал хувийг нь өөрөө гаргах чадвараа тооцож тоо хэлэхгүй дээ. Ажлаас нь халуулах, нэр нүүрийг нь баллах зорилго агуулсан нь өөрийг нь шулам гэдгийг баталчихлаа.
Хариулах122.201.31.101
Дархан аваргаас хүн чанар нэхээд хэрэггүй энэ бол хүн биш дөрвөд шүү Батсууриа чи хийсэн бол хариуцлагаа үүрээч цагтаа хоёр хөлийг нь алцайлгаад дээр нь гараад оцогнож байхдаа юу бодож байсан юм.Эх охин хоёрт АНУ д хаус аваад өгчих хэмжээний мөнгийг ард түмэн чамд өгсөн чад чи чадахгүй бол төмсөг чивээ тасдаж өг
Хариулах202.126.89.226
Хүн чанар муутай хүн бна
Хариулах172.59.99.7
Хүн муутай л да энэ бөхийн удам нь.. увсынхан андахгүй ээ..
Хариулах172.59.99.179
Америкд чикаго хотод байсан .. 12 жилийн өмнө.. шударга , даруу бүсгүй бүсгүй шиг санагдсан.. Батсуурийг ярьж муулж байгаагүй ээ.. жаахан охиноо Аав нь бий гэж ярьж бсан.. батсуурь новш байж л дэ..
Хариулах122.201.31.74
Yadarsnni bish zadarsnguudl hsmgiin zavaan yavdaltai yum bishuu,
Хариулах122.201.31.18
Өөрөө хуулийн байгууллагад ажилладаг гэж дурджээ. Хүүхдийн тэтгэмж сард 90к л байдаг ш дээ бөөнд нь өгчихсөн л юм байна. Хаяад явсан гээд өөрөө охинтой нь уулзуулахгүй гэсэндээ гадагшаа гарч амьдарсан юм биш үү. Өргөдөл нь үнэндээ утгагүй байна. Зөвхөн хүүхдийнхээ төлөө гэсэн эхийн сэтгэлээр бичсэн гэхэд өөрийн шунал хорслоо илэрхийлээд ч байх шиг. Гэрээндээ ч бий гоонодоо ч бий юм биш үү. Ийм асуудлыг нийтийн сүлжээнд тавьж энэ тэр бас л утгагүй. Эхнэрт өөрт нь ч бас ёс зүй алга даа.
Хариулах66.181.179.89
Тэтгэмж өндөр байх тусам тэр хүүхэд илүү сайн орчинд өсөж сурч хүмүүжнэ гэдгийг мэдэхгүй юмнууд их байх юмаа. Ийм гарууд байдаг болохоор л Монголд хүүхдийн эрх хамгийн их зөрчигдөж байгаа юм. Эцэг бодсон л бол бөх нь байна уу дарга нь байна уу хэнбэгуай ч хариуцлагаас мултрах ёсгүй гэдгийг ойлгосон цагт л Монголд хүүхдийн эрх арай дээр хангагдаж гэр бүл бат бөх болно.
66.181.161.104
Хүүхдийн тэтгэмж бол сард 90к байдаггүй байгаа шүү. Бусдыг нь мэдэхгүй кк
103.212.117.120
Ядаж сургалтын төлбөрийг нь төлүүлэхэд яахавдээ. Төрсөн үртэйгээ уулзахчгүй, тоохчгүй байгаа хүнээс шуналтаад ч болов юм авахад яадын. Эцгийн хайр үзээгүй охин хүүхэд хэцүүшд.
122.201.31.18
Гээнэдээ шүү ккк Гэрээндээ гээд бичигдсэн байна. Засах гэсэн болдоггүй ккк
59.153.113.169
Юу дутуу гэхэв төрсөн үр чинь мөнөөсл хойш сурч боловсроход нь зориулж сэтгэл гарга гараа сунга ,хармын зан бүү гаргаарөй байхгүй бол яая гэсэн байгааг бүх л хүмүүс мэдэх хойно өгч бай
Хариулах202.9.46.145
Зөв. Эцэг эх аль аль нь хүүхдийн төлөө хариуцлага хүлээх ёстой. эх нь авч өсгөж байгаа бол эцэг нь хуулийн дагуу өгөх тэтгэмж болон хүүхэдтэй холбоотой бүх зардлын 50 хувийг гаргах ёстой. Манай хүүхдүүд бардам загнаж, бүх ачааллыг өөр дээрээ авсаар эрчүүдийг бүр давраачихсан. эцсийн эцэст тэр бүх зөвхөн хүүхдэд л зарцуулагдана гэдгийг ойлгох хэрэгтэй. Эх нь өөртөө элдэв юм гуйгаагүй шүү
Хариулах66.181.161.184
Mnggui huhdee osgoj bga emegteichud mngloir duuren bn,tednig zambragui,archagui gene biz,ene neg yum mngo avahl tsaraini yum bn,taarsm taar shuudainud ene zavaan yumaa huviaraa shiideech,ene nara gej yashjagiin ehluuksen zambragui yavdkaara mngo boldog arga,yah arggui gendered aldsn humus zobdoi bga,nara edl gendrne gej uu,orsdo sanaatail ......zz
Хариулах202.126.89.175
Хүн чанар хэнийг ч ялгаад өгнөдөө. Ийм этгээдээр нүүрээ тахлах, удирдуулдаг "шшгег"нэр хүндээ бодох болсон юм биш үү?
Хариулах43.242.243.173
Шуналтай авгай вэ.
Хариулах122.201.31.157
Гэнэт гарч тэнэгтэх бас дэмий байх
Хариулах66.181.180.236
Хүн чанартай байгаарай. Хүүхэд хохирох ёсгүй
66.181.161.16
Батсуурь өөрөө бичихээ болио
66.181.178.125
Бөхөнцөрийн хүн чанар, хүүхэд хийсийн бол тэжээ, тэтгэ, олны тусламжаар амьдрал чинь овоо болоо биздээ..Батсууриа чи угаасаа лалрын зантай гөлөг юм бна.
Хариулах66.181.160.94
Бачуураас чинь бас улс төрчид шиг хогийн санаа их гарна аа. Янз бүрийн троллуудад хөлс өгөөд бичүүлнэ наадах чинь.
Хариулах66.181.161.16
Аав эгч өөоөө л бичиж бна .
66.181.160.94
Батсуурь Яг үнэн энэ хүн чанаргүй хогийн нөхөр ШШГЕГ энийг одоо болиул. Газрын хэмжээгээрээ наадхыг чинь эсэргүүцэж байгаа. Хэн ч гэсэн нэг нь спорт хороонийхоо даргыг хийгээд хурандаа цол авчихмаар байна шүү. Дарга нараа!
Хариулах43.249.50.193
Батсуурь аваргаа хүүхэдээ шээс гэж хараагүй , бодоогүй юм бол тэжээж , анхааралдаа авалдаа!! ШШГЕГ яагаад энэ хүний , гомдлыг биелүүлж Н.Батсуурийн хөрөнгийг битүүмжлэх, банкны дансыг хааж, хилийн хориг тавьж, бусад залуусыг хорьдог шигээ хорихгүй байгаа юм бэ? Хууль яагаад эрх , тэгш хэрэгжихгүй байна вэ? Яагаад хүүхдийн тэтгэмжээс зугтаасан гээд энгийн залуусыг хорьж, албадах аргуудыг хэргэлээд байдаг юм бэ? Батсууриа чиний аварга байгаад хуулийг уландаа гишгэх нь зөв биш шүү!! Эцэст нь үр хүүхэддээ хайртай байлдаа!! Жорлонд шээсээ хаяхаас өөр шүү!!
Хариулах66.181.189.114
Balai avgai zailaa
Хариулах202.9.46.145
Бичиг үсэгт тайлагдсан бол хуулиа уншаад элдэв юм хуцмой
202.70.34.115
чи бас авгай нь уу
66.181.182.9
Duraaraa yankhan be. Ene hun engiin neg hun bsan bol yaj zugtaj bga boldoo. Alarch yawaad ooroo hayagdaa biz. Batsuuri tui mai gej heleed ohinoo oor deeree awah nehemjlel garga.
Хариулах66.181.161.16
Намсрайжав гуйа зөв бич
66.181.161.33
hutsdag golog we chi ehleed huuli sudlaad medchih medee daraa ingej amandaa orson oo hel med
122.201.31.24
Сайн явхад садаа мундахгүй гэж