Насаараа дарга хийсэн "ӨГЗӨГ" Д.Одбаярт Хонгконгийн консулаар ажиллах ёс зүй бий юу

С.Гандэлгэр
2 цаг 46 минутын өмнө

Монгол төрийн босго намсаж, дэлхий дахинд Монголын нэрийг шавартай хутгасан Д.Одбаяр гэгчийг Хонгконгийн консулаар томилжээ.

Эрх баригчид өнгөрсөн сонгуулиар Монгол төрийг гэмт хэрэгтнүүдээс салгаж, улс орны хөгжлийн шинэ 30 жилийг эхлүүлнэ гэж амласан ч ялсныхаа дараа амлалтаа яг эсрэгээр нь хэрэгжүүлж, Монгол төрийг цэвэрлэх бус, гэмт хэрэгтнүүдээр дүүргэх ажлыг хийж эхэллээ. 

Төрийн албан тушаалыг агентлагийн даргаас ахлах мэргэжилтэн хүртэл үнэ ханш тогтоож 60 тэрбумын схем зурсан жигшүүрт хэрэг үйлдэж улс төрийн тавцангаас арчигдсан Нийслэлийн МАН-ын дарга  асан Сандуй Улаанбаатар хотыг Японы Токио хотод төлөөлөх төлөөлөгчөөр томилогдож сар бүр 19 сая төгрөгийн цалин авч байх жишээтэй. 

Тэгвэл энэ буухиаг олон улсад нэртэй Өгзөг Д.Одбаяр гэгч үргэлжлүүлж байгаа бололтой. Түүний хувьд ҮХЦ-ийн даргаар ажиллаж байхдаа "korean air" компанийн нисэх онгоцны үйлчлэгч эмэгтэйн биед зүй бусаар хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгагдаж, тухайн үедээ Монгол төдийгүй Солонгосын хэвлэлүүдээр шуугиж байв. 

Улмаар тус улсын хууль хяналтын байгууллагад шалгагдаж, 7 сая воноор торгуулаад салж байсан юм. Түүгээр зогсохгүй ёс зүйгүй үйлдэл гаргаж, Монгол төрийн нэрийг шалбаагтай хутгачхаад ҮХЦ-ийн даргын албан тушаалаа өгөхгүй зууралдаж байсан цаг саяхан.

Дорнод аймгийн засаг дарга, УИХ-ын гишүүн, ҮХЦ-ийн гишүүн, дарга гээд түүнд хашиж үзээгүй төрийн өндөр албан тушаал бараг л үгүй. Монгол төр ч консулаар томилохоос нь өмнө түүний энгэрт Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон зүүж, гавъяат хуульч хүртэл болгосон.

Ингээд харвал Д.Одбаяр хашиж болох бүхий л том албан тушаал, гавьяа шагналуудыг авчихаад Монголын төрөөс авлагатай мэт аашилж, консулаар томилогдон ямбатны замналаа үргэлжлүүлэхээр болоод байна.

Нэр хугарахаар яс хугар гэдэг. Өөрийн ч биш улсынхаа нэрийг шороотой хутгасан Д.Одбаяр гэгчид гадаад улсад Монголыг төлөөлөх эрх бий юу ? Эрх нь байлаа ч насаараа шахам дарга хийсэн "Өгзөг" Д.Одбаярт консул болох ёс зүй бий юу ? 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.219.19
    50 минутын өмнө

    гарын үсэг зурсан хүмүүс өөрсдийн энэ томилгоогоороо энэ хүнтэй адил ес суртахуунтай гэдгээ харуулаад бас бусдыг ийм үйлдэл хийжболно төрийн алба бол юу ч биш гэсэн мессеж өгөөд байгаа юм биш үү. монголын ард түмэн дургуйцаад яадаг юм бэ. бид эзэд луувангаа иднэ үү лаагаа иднээ өгзөгөө томилно уу бидний хэрэг гэж байгаа юм байхдаа

    Хариулах
  • 202.126.90.222
    53 минутын өмнө

    Ер нь МАН ч нэр нүүргүй болж гүйцээд байна цаашид нэг их хол явахааргүй болжээ

    Хариулах
  • 66.181.183.16
    1 цагийн өмнө

    Хохь чинь битгий атаархаад байгаарай удахгүй АНУ д элчингээр явна за ер нь бол илүү харж билүү долоодоггүй эр хүн байдаг юм уу?.Муусайн зураг шиг хүүхнүүдийг тэрэг шиг дайраад өнгөрцгөөхөд юу нь болохгүй байгаан тэр ч гоё болно чи ч гоё болно бавалц бавалц бас дахин бавалцаарай эрчүүдээ

    Хариулах