Дорнод аймгийн ноцтой ослоос амьд үлдсэн нэг хүний биеийн байдал хүнд байна

Т.Отгонсувд
2024/11/25

Дорнод аймгийн замд энэ сарын 23-нд зам тээврийн ноцтой осол гарч, долоон хүн нас барж, нэг хүн эмнэлэгт хүргэгдсэн. 

Тодруулбал, Ланд 200 маркийн автомашин Ford машинтай мөргөлдсөний улмаас Ford машин шатсан байна. Нас барсан 7 хүний гурвыг нь тогтоосон бөгөөд 4 хүнийг одоогоор хэн болохыг тогтоож чадаагүй байгаа аж.  

Тухайн ослоос амьд үлдсэн нэг хүн зүүн хөлийн чөмгөндөө хугаралтай, биеийн бүх хэсэг доргисон, хөхөрч хавдсан, биеийн ерөнхий байдал хүнд байгаа. Одоогоор ухаан санаа саруул, антибиотик эмчилгээ хийлгэж байгаа ч биеийн байдал хүндэвтэр байгаа аж. 

Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байгаа бөгөөд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болмжгүй байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна