“TMK Energy” гурван шинэ цооног нээж, метан хийн гарц нь хоёр дахин нэмэгджээ

Zuv.mn
2024/11/22

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд нүүрсний давхаргаас метан хийн хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “TMK Energy” компани орд илрүүлж, Монгол Улс метан хийн нөөцтэй болсон билээ. 

Тэгвэл тус “Lucky Fox” талбайдаа гурван шинэ цооног нэмж гаргажээ. Ингэснээр метан хийн гарцыг хоёр дахин нэмэгдүүлсэн байна.

Өмнө нь байсан LF-01, LF-02, LF-03 цооног дээр LF-04, LF-05, LF-06 цооног нэмэгдсэнээр компанийн алсын хараа Монголын хэрэгцээнээс хальж, бүс нутгийн хэмжээнд хүрч байгааг мэдээлэлд онцолжээ. Харин компанийн захирал Дугал Фергюсон зорилтоо “Монголд нүүрсний метан хийг арилжааны зорилгоор олборлосон анхны компани болохыг зорьж байна” гэсэн байна.

“Lucky Fox” талбайн метан хийн нөөцийг 5.3 триллион куб/фут гэж тооцоолжээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.209
    2024/11/22

    Манайд багадаа 7,4 их наяд кв/м хийн нөөц бий гэсэн судалгаа бий. Энэ бол овоо нөөц. Үүнийгээ ашиглаж утаанаас салах хэрэгтэй.

    Хариулах
  • 122.201.31.92
    2024/11/22

    Одоо хийгээ олборлож хэрэглээндээ нэвтрүүлж утаанаас салья бас хогноос тоос шорооноос нүүрсний хэрэглээг халья

    Хариулах
    • 66.181.179.242
      2024/11/22

    • 139.5.217.171
      2024/11/22

      Zow