Таванбогдын Ц.Баатарсайхан, Голомтын Д.Баясгалан нар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөх үү

С.Гандэлгэр
2024/11/27

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/ ээлжит бус XXII их хурлаа энэ сарын 28-ны өдөр хуралдуулахаар товлоод байгаа. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон учраас ажлаа өгч, шинэ Ерөнхийлөгч сонгох шаардлага гарсан билээ. 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бол маш том нөлөө бүхий албан тушаал. Зөвхөн бизнес гэлтгүй улс төрийн тавцанд ч нөлөөтэй байгааг Д.Энхтүвшин МАН-ын жагсаалтад бичигдсэнээс харж болно. 

Тэгвэл МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хэн хэн өрсөлдөх нь улс төр, бизнес эрхлэгчдийн анхаарлыг татаж байна. Хамгийн түрүүнд МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн дээрх сонгуульд өрсөлдөж буйгаа зарлаад байгаа. Т.Дүүрэнгийн хувьд Д.Энхтүвшинг Ерөнхийлөгч болгоход үүрэг гүйцэтгэсэн нэгэн. Тэр ч утгаараа УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн дэмжлэг байгаа нь тодорхой биз. Мөн "Шунхлай" группийн Ерөнхийлөгч П.Батсайхан өрсөлдөж магадгүй гэх шуум яригдсан ч үүнийгээ өөрөө үгүйсгэсэн. 

Харин "Голомт"-ын Д.Баясгалан, "Таванбогд"-ын Ц.Баатарсайхан нар өрсөлдөж магадгүй талаар эх сурвалж мэдээллээ. Тэд хоёул улсдаа тэргүүлэх бизнес эрхлэгчид. Мөн үлэмж том улс төрийн дэмжлэгтэй хүмүүс. Төрийн тендер, худалдан авалт, томоохон төслүүдийг баруун солгойгүй авч, хэдэн тэрбумаас их наяд хүртлэх төсөвт өртөгтэй ажил авдаг нь нууц биш. 

"Голомт"-ын Д.Баясгалан өнгөрсөн жилүүдэд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хоршиж ажиллаж байснаа саяхнаас НЗД Х.Нямбаатартай хамтраад эхэлсэн. Үүнийг Нийслэлээс өгсөн төсөл, орлогчийн томилгооноос нь харж болно. 

Таванбогд"-ын Ц.Баатарсайхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй аль 2000-д оны Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбооны Удирдах зөвлөлд байхаасаа найз нөхдийн холбоотой байсан. Энэ нь одоогийн Социал Демократ Монголын Залуучуудын холбоо нь юм. Түүнчлэн У.Хүрэлсүхийн ч, Л.Оюун-Эрдэний ЗГ-т ч Ц.Баатарсайханы бизнес цэцэглэн хөгжиж байгаагаас харвал аль ч засагт нүүртэй байгаан шинж биз. 

Ц.Баатарсайханы хувьд өөрөө өрсөлдөх өндөр магадлалтай байгаа. Харин Д.Баясгалан нэг бол өөрөө үгүй бол өөрийн хүнийг дэмшүүлж магадгүй гэх таамаг байна. Ямартай ч Монголын хамгийн том компаниудын "эзэд" МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөж магадгүй байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.183
    2024/11/27

    Дүүрэн, Баатарсайхан хоёрын нэг нь болбол зөв дөө. Тэр луухааны хүүхэд, бас бусад худалч хүмүүсүүд хэрэггүй ээ.

    Хариулах
  • 103.168.34.130
    2024/11/27

    Danzandorjiin Baysgalan eh nutagtaa tuushtai ajillaj zutgej irsen hun , Baatarshn n tsagtaa yapond surch bhdaa bayn uvgund huurai etseg gej pyldagnaj bgd munguur n toglaad surguulia ch tugsch chadaagui irsen , azaar saidiin ohintoi suuj nutagtaa irj suurishij avsan zalit etgeed gej hovdiinhon n yrij bsndaa ! bas ch gej ortoi ym Elbegdorjiin ued ch tuuntei oir bsn , er n alu nam garhiig amdan zulguidagch bilj bsn hun shuu geed nuhuduud n yrij baiv , tiim uchiraas nutagtaa sn muugaa duuduulj yvsan hun erh bish gaigui ajillah bizee !

    Хариулах