Өрхийн хэрэглээний нам даралтын зуух дэлбэрч, байшин хэсэгчлэн шатсан осол өчигдөр орой Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Согоотын 1 дүгээр багт гарчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 10х10 метрийн хэмжээтэй байшингийн 4х3 метрийн хэмжээтэй үүдний хэсгийн нам даралтын зуух буудаж, дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Онцгой байдлын байгууллагаас иргэдэд хандаж, болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжилж, зуухны бүрэн бүтэн болон аюулгүй байдлаа шалгаж эрсдлээс сэргийлэхийг уриалсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна