Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Ковид-19 цар тахлын үе дэх хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагын үүрэг” сэдэвт олон улсын цахим хурлыг өчигдөр буюу гуравдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан юм.
Уг хурлын үеэр ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ ''Хил дамнасан худалдаа, цахим худалдааны луйвартай холбоотой асуудлууд тулгамдаж байна, Бус нутаг болон олон улсын түвшинд хэрэглэгчийн байгууллагууд хамтран ажиллах зайлшгүй шаардлага гараад байгааг НҮБ-ээс онцолж байна.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бусад арга хэмжээнүүд дэлхийн бусад орны үйл ажиллагаануудтай дүйцэж байгаа. Жишиг.
Цахим худалдааны хуультай болж туршлага солилцоно. Үргэлжлүүлээд хэрэглэгчийн асуудал дээр хил дамнасан худалдаагаа үргэлжлүүлнэ явуулна гэдэг байр суурьтай байгаа.
Үнийн хөөрөгдөл, зохиомол хомстол бий болгохгүй байх дээр ажиллаж байна. Үнийн хөөрөгдлийг хянахын тулд төлбөрийн баримтыг шалгадаг. Гэсэн ч Монголд зах худалдааны төвүүдэд төлбөрийн баримт олгохгүй байх тохиолдол гарч байна.
Томоохон зах худалдааны төвүүдийг кассын машинтай болгох асуудал яригдаж байна. Зах зээлээ хамгаалахаас гадна хэрэглэгчийг хамгаалах ёстой. Үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомстол зөвхөн манай улсад бус дэлхий дахины асуудал болж байна.
НҮБ болон бусад орнуудын өгч буй зөвлөмжөөр цар тахлын үед маш хурдан шуурхай хатуу арга хэмжээ авах гэдэг байр суурин дээр ажиллаж байна. Үргэлжлүүлээд цар тахлын дараах амьдрал ямар байх вэ гэдэг дээр одооноос хэрэглэгчийн төлөө байгууллагууд хамтарч ажиллая гэдэг санал байна.
Энэ хурал бол маш том Олон Улсын хурал боллоо'' гэдгийг уг хурлын үеэр онцолж байлаа.
Энэхүү цахим хурлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, туршлагаа хэрэглэгчийн салбарт ажилладаг бусад орны байгууллагууд болон Монгол улсад хамтарч ажилладаг байгууллага, аж ахуй нэгжүүдтэй хуваалцаж, өөрийн үйл ажиллагааг олон улсад танилцууллаа.
Мөн энэ үйл ажиллагаагаар дамжуулан хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбарт Монгол улсын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зөвхөн ажиглагчийн байр сууриас бус оролцогч, манлайлагч байж чадна гэдгийг харуулж, өөрсдийн үйл ажиллагааны давуу талыг таниулахыг зорьсон байна.
Тус хуралд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбарын хөгжил дэвшил, алдаа онооны талаар санал бодлоо хуваалцсан билээ.Мөн НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, Италийн Өрсөлдөөн, хэрэглэгчийн байгууллага, БНХАУ-ын Зах зээлийг хянан зохицуулах газрын төлөөлөгчид илтгэгчээр оролцох ба БНХАУ, БНСУ, Итали, Барбадос, Их Британи, Польш, Бельги зэрэг улсын Хэрэглэгчийн байгууллагын төлөөлөгчид тус арга хэмжээнд нэгдлээ. Харин Монгол талаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтарч ажилладаг байгууллагуудын 30 гаран албан хаагч, ажилчид цахим хуралд оролцож, олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбарын туршлага, мэдээлэлтэй танилцсан байна.
Нэмж дурдахад дэлхий дахинд Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг 1983 оноос, Монгол Улсад 2008 оноос албан ёсоор тэмдэглэж эхэлсэн билээ. Жил бүрийн энэ өдрөөр дэлхийн хэрэглэгчийн байгууллагууд хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбарын хөгжил дэвшлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн, томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг уламжлалтай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна