Г.Дамдинням: Б.Баасанцогтоос 11 хүн рүү мөнгө шилжүүлсэн бөгөөд авсан хүмүүс нь хүний хувь заяа, амьдралыг шийддэг шүүгчид байна

С.Гандэлгэр
2021/03/16

ҮАБЗ-ийн дарга А.Гансүх, өмгөөлөгч Б.Баасанцогт нарын асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Г.Дамдинням, Б.Баярсайхан, Б.Энх-Амгалан нар түр цэгт өнөөдөр 15:00 цагаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням: "Б.Баасанцогтоос мөнгө авдаг шүүгч нарын баримт илэрч эхэллээ. Энэ мэдээллүүдээс харвал нийтдээ 11 хүнд мөнгө шилжүүлсэн байгаа юм. Ойролцоогоор 50 орчим сая төгрөг. Их богинохон хугацааны дараалалтай явчихсан. Гэтэл тэр мөнгө авсан хүмүүс нь хэн байна вэ ?

Мөнгө авсан хүмүүс нь хүний хувь-заяа, амьдрал, хөрөнгө, хүч, итгэл найдварыг төрийн нэрийн өмнөөс ялладаг, шийддэг шүүгчид байна. Тав нь шүүгч байна. Зургаа нь шүүхийн тамгын газрын ажилтан байна. Энэ хүмүүс яагаад ганцхан ҮАБЗ-ийн ажилтан, мөн та бүхэн ХМХ-ээр харсан байх ҮАБЗ-ийн ажилтан Б.Баасанцогт гэх үнэмлэх ил байсан. ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга бас хэлж байсан. Хоёрдугаарт өмгөөлөгч хүн байгаад байгаа юм. 1983 онд төрсөн шүүхийн аж ахуйд ажиллаж байсан. ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх гэдэг хүнийг хаана яваа газар нь явж байдаг. Зам тээврийн сайд болоход нь МИАТ-д очоод дарга болчихдог. ҮАБЗ-д ажиллаж байхад нь тэнд нь очоод ажилчихдаг. Нэг ийм хүн байгаад байдаг. Энэ хүнтэй холбоотой мэдээлэл ХМХ-ээр асар их гарч байна. Банкны гүйлгээний баримтууд нь гараад ирчихсэн байна." гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.90
    2021/03/19

    Iim bolood l mongotei hund huuli uilchildgui gedeg unen bhgui yu getel bid nar 1 say togrog oloh gej 2sar uhtlee ajildag erh bish olsoj uhchihgui huuhduudee olsgohgui gej l guriij bna

    Хариулах
  • 192.82.69.216
    2021/03/17

    47 say yu ymbe? 1 umguulugch avhad hurheergui l too bndaa

    Хариулах