Сэтгүүлч Б.Сансартуяад туслах нэг үзэг мянган үйлс аян үргэлжилж байна

2021/03/17

Таны худалдан авсан нэг үзэг найзын минь эмчилгээнд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Сайхан сэтгэлт хүмүүн та цэл залуу, ид хөдөлмөрлөж, хийж бүтээх насандаа ховор тохиолдох хүнд өвчнөөр өвдсөн найзад минь Б.Сансантуяа Голомт банк 1805150212, Худалдаа хөгжлийн банк 2611206858 дансаар сэтгэлийн хандив өргөнө үү. Мөн таны худалдан авсан нэг үзэг найзын минь эмчилгээнд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Та бүхэн үзэг худалдан авахыг хүсвэл 95244812 дугаараар холбогдож хүргүүлэн аваарай.
 

Сэтгүүлч Б.Сансартуяа нь “Уушгины цулцангийн эдийн ховор төрлийн эмгэг” /Pulmonary Alveolar proteinosis/ өвчтэй гэж оношлогдсон.

Энэ өвчин нь Монголд төдийгүй дэлхийд ховор тохиолддог уушгины өвчин бөгөөд Монгол Улсад бүртгэгдсэн хоёр дахь тохиолдол болж байгаа юм. Уг өвчнийг эх орондоо эмчлэх боломжгүй тул гадаадад өндөр төлбөртэй /130 сая/ эмчилгээнд явах шаардлагатай  болсон. Эмчилгээний явцад хамгийн багадаа 30 хоног бүтэн унтуулгатай нарийн эмчилгээ хийгдэх тул эмчилгээг эхлэхээс өмнө биеийн байдлыг хянаж тогтворжуулах урьтал эмчилгээ хийх учраас урт хугацааны эмчилгээний зардал хэрэгтэй болоод байна. 

Өвчний оношоо сонссоноос хойш “Эмчилгээний зардлаа өөрөө ажиллаж олно” гэж зүтгэсэн боловч хугацаа алдаж, улмаар өвчний тархалтыг нэмэгдүүлэх эрсдлийг бий болгосон төдийгүй Тайванийн эмч нар яаралтай эмчилгээгээ эхлэхийг шаардсан билээ. Тиймээс ажлын хамт олон, найз нөхдийнх зүгээс нь “Нэг ҮЗЭГ Мянган ҮЙЛС” хандивын аяныг эхлүүлээд байна.

Сэтгүүлч Б.Сансартуяа нь olloo.mn сайтаас ажлын гараагаа эхэлсэн, эдийн засаг, нийгмийн чиглэлийн сурвалжлага, нийтлэлээр дагнан бичиж, салбарын олон асуудлыг хөндөж ирсэн хүний эрхийн дуу хоолой, төр түмний гүүр болон мэргэжилдээ дурлан цаг наргүй зүтгэдэг олон зуун сэтгүүлчдийн нэг билээ. Тэрбээр хэвлэл мэдээллийн салбарын тэргүүн дээд шагнал болох “Ган үзэгтэн” шагналт сэтгүүлч бөгөөд мэргэжлээ дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэхээр Тайваньд мастераа хамгаалж ирээд НИТХ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанд хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан юм.

БУЯН БУЦАЖ ИРЭХДЭЭ БОРОО ШИГ АСГАРДАГ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна