БЗД 26 дугаар хорооны Засаг даргыг өнгөрсөн шөнө ажлаас нь чөлөөлсөн үү?

С.Гандэлгэр
2021/03/17

Баянзүрх дүүргийн Онцгой комисс дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ирсэн заавар, зөвлөмжийн дагуу өнөөдөр өглөөний 06:00 цагаас энэ сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжиж байгаа. 

Тэгвэл энэхүү үйл явцтай зэрэгцэн тус хорооны өнгөрсөн шөнө БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг дарга Г.Отгонбаатарыг  ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээллийг иргэд өгсөн юм. 

Энэ талаар БЗД-ийн хэвлэлийн ажилтнаас тодруулахад "БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг дарга өчигдөр өглөө өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөх өргөдлөө өгсөн юм билээ. Гэхдээ ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна