С.Энхболд: Тусгаарлах байранд байсан 70 настай эмэгтэй нас барсан нь үнэн

2021/03/17

Коронавирусээр өвчилсөн иргэний ойрын хавьталн 70 настай иргэн "Mongolica" зочид буудалд тусгаарлалтад байхдаа нас барсан харамсалтай явдал болжээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдлээ.

Тэрбээр “Mongolica тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан 70 настай эмэгтэй нас барсан. Талийгаач Төв аймагт оршин суух хаягтай, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан учраас гуравдугаар сарын 11-нд “Монголика” тусгаарлах байранд тусгаарласан. Улмаар 12-нд PCR шинжилгээ авахад сөрөг буюу халдваргүй гарсан. Тэрээр  Төв аймагт ганцаараа амьдардаг,  хоёрдугаарт ойрын хавьтал байсан учраас долоо хоног тусгаарлах ёстой. Тусгаарлах байранд ирэх үед нь сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эмч үзэхэд хөнгөн хэлбэрийн ой тогтоолт  алдагдалттай,  хөнгөн хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлттэй байна гэсэн дүгнэлттэй. Өдөрт  4-5 удаа эмч тогтмол үзлэг хийж байсан ч /2021.03.14/  гэнэт нас барсан. Хэрэв ар гэрийнхэн нь хүсвэл  задлан шинжилгээ хийж нас баралтын шалтгааныг эцэслэнэ. Урьдчилсан дүгнэлтээр  нас барсан шалтгаан нь суурь өвчин байх магадлалтай гэж гарсан. Энэ хүн бол эрсдэл багатай хүн байсан” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна