Сүхбаатар аймагт алга болсон нэг иргэнийг эсэн мэнд олжээ

2021/03/17

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Баян багийн “Дөрвөлж” хорооллын тоот гудамжинд амьдардаг иргэн Б нь энэ сарын 14-ний өдрийн 20:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон.Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Уулбаян сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Б /31 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт түр зогсоосон.Харин энэ сарын 03.16-ны өдрийн 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11:45 цагт Тэгш багийн “Дунд сайрын худаг” гэдэг газар иргэн Б-ийн гэрт эсэн мэнд байхад нь олсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна