БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог харгалзан 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сөүл-УБ чиглэлд "Корэйн Эйр" компаниар нэмэлт нислэг үйлдүүлэхээр шийдвэрлэлээ.
Уг нислэгээр 150 орчим монгол иргэнийг тээвэрлэх боломжтой бөгөөд уг нислэгээр ирэх иргэдийн бүртгэлийг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, УОК-ын Шуурхай штаб болон ГХЯ хийхгүй.
Иймд дээрх нислэгт хамрагдах хүсэлтэй иргэд өнөөдрөөс эхлэн УБ дахь "Корэйн Эйр" компанийн төлөөлөгчийн газрын 317100 утсаар эсвэл Солонгос дахь 02-2188-4677 дугаарын утас болон lmy@verygoodtour.com цахим шуудангаар шууд хандан мэдээлэл авах, тийзээ захиалах боломжтой аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна