С.Болормаа агсны шүүх хурал түр хойшлогдлоо

2021/03/17

Өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга 30 настай С.Болормаа гэх эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Ажил үүргээ амжилттай гүйцэтгэж, хамт олон, аймаг орон нутаг, улсын хэмжээнд танигдаад амжсан гэгддэг С.Болормаа бүсгүй учир битүүлгээр амиа алдсан явдал олон нийтийн анхаарлыг татаж, багагүй шуугиан дэгдээсэн юм.

Харин энэхүү хэргийг УЕПГ-аас хяналт тавьж Говь-Алтай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоосон байдаг. 

Шүүх хуралд тухайн үеийн аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндорж, талийгаачийг дагуулан очсон Б.Лхагважаргал, талийгаачийг засаг даргын өрөөнөөс үүрч гарсан ГБХЗХГ-ын ажилтан Э.Мэндсайхан нар яллагдагчаар оролцлоо.

Шүүх хурал өглөө цагтаа эхэлсэн ч яллагдагч Э.Мэндсайханы өмгөөлөгч энэхүү шүүх хурал Говь-Алтай аймагт болж байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа тул тус шүүхээс өөр газар хаалттай хийж өгөхийг хүсч шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Ингээд шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч болон хохирогч нарын байр суурийг сонсож зөвлөлдсөний эцэст шүүх хурлыг 13 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.87.172
    2021/03/18

    Энэ чинь засаг дарга Ренцэндоржийн шүүх хурал биздээ.Энэ алуурчин засаг даргын үйлдсэн хэргийг таслах гэж байхад буруу бичээд ямар ядарсан долдой сэтгэхүйтэй юм.Нэрийг нь бичихээсээ айж байвал мэдээ бичихээ больчих.

    Хариулах
  • 103.26.195.6
    2021/03/17

    Юу вэ талийгаачийн шүүх хурал гэж зарладаг нь яаж байгаам

    Хариулах