Энэ сарын 13, 14-нд Дундговь аймагт хүчтэй шороон шуурганы улмаас есөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Шуурганы үеэр 30 орчим насны эрэгтэй малдаа яваад, сураггүй болсон байна. Хүүг гэрийнхэн нь хайхаар явж байхдаа 80 настай иаав нь шуурганы улмаас амиа алдсан харамсалтай үйл явдал болжээ. Талийгаач хүүгийнхээ хамт сумын төвөөс 5 км-ын зайд отгон хүүтэйгээ өвөлжиж байсан байна. Эрлийн багийнхан талийгаачийг гэрийнх ойролцоогоос олжээ.Харин хүү нь эсэн мэнд олджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна