Нийтийн тээвэрт зөвхөн “Евро-5”ангиллын шатахуун хэрэглэдэг болно

2021/03/17

Авто тээврийн  хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Улаанбаатар цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл, Автотээврийн үндэсний төв, нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагууд хуралджээ. Тус хурлаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд “Евро-5” ангиллын бензин, дизель түлш худалдан борлуулах эрхзүйн орчныг бүрдүүлэх, холбогдох тооцоо судалгааг гаргах, нийтийн тээврийн хэрэгсэлд “Евро-5” ангиллын бензин, дизель түлш хэрэглүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Мөн “Евро-5”ангиллын бензин, дизель түлшийг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд буй шатахуун түгээгүүрийн газруудад нэвтрүүлэх хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон байна. 

Өнөөдрийн байдлаар 1.3 сая тээврийн хэрэгсэл байгаагийн 60 гаруй хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа ажээ. Нийслэлийн агаарын бохирдлын 20 орчим хувийг хуучин тээврийн хэрэгслийн яндангаас гарч буй хорт утаа эзэлдэг байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна