Хөвсгөл аймгийн Онцгой комисс 12 дугаар хуралдаанаа өнөөдөр хийлээ.
Хуралдаанаар:
Хөвсгөл аймгийн хэмжээнд сум хоорондын зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс 2021 оны гуравдугаар сарын 20-ны өдөр хүртэл хязгаарлахаар болжээ. Түүнчлэн энэ долоо хоногийг дуустал аймгийн хэмжээнд цэцэрлэг, ЕБС-ийн үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэсэн талаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв.
Тус аймгийн лабораторид хийсэн PCR шинжилгээгээр зургаан хүнээс коронавируст халдвар илэрсэн юм. Хариуг баталгаажуулахаар Орхон аймаг дахь Бүсийн оношилгооны төвд илгээсэн билээ. Эцсийн хариу өнөөдөртөө гарна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна