Өвөрхангай аймаг Нарийнтээл сумынхаа нутагт үйл ажиллагаа явуулдаг Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн шахмал түлшний үйлдвэр байгуулжээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулж буй орон нутгийн өмчит “Баянтээг түлш” ХХК нь сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, борлуулах, шахмал түлшний барьцалдуулагч цавуу үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм байна.
Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд 2020 оны байдлаар байнгын 34103 оршин суугч, 9545 өрх бүртгэгджээ. Нийт өрх айлын 1665 буюу 18.1 хувь нь орон сууцанд амьдарч байгаа бол 7570 буюу 81.9 хувь нь гэр хороололд амьдарч байна. Аймгийн төвийн агаарын бохирдлын 60 хувь нь гэр хорооллоос, 30 хувь нь халаалтын зуухнууд, 10 хувь нь бусад эх үүсвэрээс ялгардаг гэсэн судалгааны дүн гарчээ. Иймд шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдлыг тодорхой түвшинд бууруулна гэж үзжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.186
Баярлах юм бишээ угаартанадаа
Хариулах202.126.89.186
Тэгээд утаагүй болохгүй дээ уб утаагүй болоогүй бөөн хор
Хариулах202.126.89.186
Баахан хүн угаартаж үхнэ дээ
Хариулах43.228.131.45
Мөн ч гоё түлш байгаа даа. Шаталт сайтай, эрүүл агаарт бэлтгэгдсэн, цэвэрхэн гэх мэт олон сайн талтай даа.
Хариулах