Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Рапид харш"-д өнөөдрийн 06:00 цагаас эхлэн 72 цаг хүртэлх хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Уг шийдвэрийг Эрүүл мэндийн сайдын зөвлөмж, Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу гаргасан байна.
Тухайн хэсэгт 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хойш нийт 36 иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тул хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, тус байршлын бүх өрхийн иргэдээс 72 цагийн хугацаанд багтан ПГУ шинжилгээ авч, вакцинжуулалтад хамруулах зэрэг арга хэмжээ авахаар дүүргийн Онцгой комисс төлөвлөөд байна. Үүнд:
Түүнчлэн хотхоны иргэд хүнсний дэлгүүр, эмийн сангаар цагийн хуваарийн дагуу нэг өрхөөс нэг иргэн гадагш гарч хэрэгцээтэй хүнс, бусад шаардлагатай зүйлээ авах зэрэг зохицуулалтыг хийж, мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажиллана.
ЖИЧ: Дүүргийн Онцгой комиссоос хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм тогтоох шийдвэрийн дагуу 72 цаг хүртэлх хөл хорины хугацаа дууссанаар хэвийн горимд шилжинэ.
Иймд 72 цагийн хугацаатай хязгаарлалтын дэглэмд шилжих “Рапид харш” хотхоны иргэд Та бүхэн мэргэжлийн байгууллагуудаас гаргасан санамж , зөвлөмжийг мөрдөн, халдвар хамгааллын дэглэмээ сахин хариуцлагатай иргэний үүргээ биелүүлэхийг хүсье.
Эх сурвалж: Хан-Уул дүүргийн Шуурхай штаб
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна