Шинжилгээний хариугаа хүлээхгүй хэнтий явсан хүн ХАЛДВАРТАЙ нь батлагджээ

С.Гандэлгэр
2021/03/18

Энэ сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд очсон нэг иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарч Өмнөдэлгэр сумын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж сэжигтэй тохиолдлын ойрын хавьтагч нарыг хяналтад авсан.

Хэнтий аймгийн Засаг даргын тамгийн газраас өчигдөр /2021.03.17/ орой мэдээлэл хийлээ. 

Уг мэдээллээр "энэ сарын 16-ны өдөр иргэн  Х нарын хүмүүс хувийн автомашинаар PCR шинжилгээнийхээ хариуг хүлээлгүйгээр Хэнтий аймаг руу Дэлүүн Болдогийн постыг тойрон Хэрлэн голын мөсөөр гаран нэвтэрч сум руу явах замдаа оройн 19:00 цагийн үед Өмнөдэлгэр сумын Дамбо, Ханбүрээ дэлгүүрээр орж үйлчлүүлсэн байна. Улмаар тэд харъяа сум руугаа зорчиж байх үед нь ХӨСҮТ-ээс аймгийн Шуурхай штаб руу холбогдож, тухайн иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсныг мэдэгдсэн" гэв. 

Хэнтий аймгийн Шуурхай штаб, Өмнөдэлгэр сумын Шуурхай штаб шуурхай арга хэмжээ авч, Өмнөдэлгэр сумаас сумын төвийн гаднах  долоон чиглэлд хоёр хүний бүрэлдэхүүнтэй хяналтын пост, хоёр  хөдөлгөөнт эргүүл гаргаж, орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Мөн тухайн дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн иргэдийг тогтоож, дам болон ойрын хавьтыг тусгаарлаад байна.

Сумын дэлгүүр, үйлчилгээний төвүүд, шатахуун түгээх станцуудыг хааж, нэгдүгээр хавьтагчдаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад шинжилгээний хариу сөрөг гарсан байна. 

Өнөөдрийн /2021.03.18/ Шуурхай штабын хурлаар нийт хавьтагч нарыг бүрэн тогтоож түүвэрчилсэн аргаар түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад бүгдийн хариу сөрөг гарсныг мэдээллээ. Гуравдугаар сарын 17-ны 02:06 цагт аймгийн Цагдаагийн газраас батлагдсан тохиолдлыг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн хөтөч автомашинд хүлээлгэн өгсөн" байна. 

Эх сурвалж: Хэнтий аймгийн Онцгой комисс



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.195.146
    2021/03/19

    Замын цагдаа, холбогдох хүн ажлаа хийгээчээ

    Хариулах