Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл өглөө.
"Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 158 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрийн 21 хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын үйл ажиллагаа явагдаж байна.
Халдварын эх уурхай нь тодорхойгүй иргэд Баянзүрх дүүргийн 10, 5, 22 дугаар хороо, Баянгол дүүргийн 13, 15, 25 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 17,18 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 6, 8, 25 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 18 дугээр хороонд амьдардаг хүмүүс байна.
Өнөөдрийн байдлаар 1201 хүн эмчлэгдэж байгаагаас гурван хүний биеийн байдал нэн хүнд байна" гэлээ.
Мөн эмчлэгдэж байсан хүмүүсээс нэг хүн нас баржээ. Тухайн иргэн 89 настай, ковид19-ийн нэн хүнд хэлбэрээр өвчилсөн байсан аж. Улмаар амьсгалын дутагдал, зүрх судасны дутагдлаар нас барсан талаар мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна