УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар байнгын хорооны даргын томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Н.Алтанхуяг "Хэнийгээ байнгын хорооны даргаар томилох нь сонин биш. Биднээс асуулгүй шийддэг юм чинь. Харин ч хэн ч тавигдсан юу хийх вэ, юу зохион байгуулах вэ? Төрийн байгуулалт нь нэг л биш болж байна. Өнгөрсөн онд Үндсэн хуульд нийслэл дүүрэг хороонд хуваагдана гэж байгаа. Гэтэл хүч түрж байгаад хэсэгтэй байж болно гэж байгаа юм.. Монгол Улсын төрийн байгуулалтыг сүйдэлж байгаа хэрэг. Цаад зорилго нь сонгууль.Монгол Улсын төрийн байгуулалтыг нүдэн дээр эвдлэн сүйдэлж байна. ҮАБЗ-ийн гурван гишүүн нь ОУ-ын хэмжээнд хэрүүл зодооноо хийж байна. Энэ бол Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолд асар том аюул занал учирч байгаа хэрэг. 62 хүнтэй том нам жаахан аятайхан ажилламаар байна. Арай л их аархаж, хүч түрч, бярдаж байна. Арай хэтэрч байна. Оодорч байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.92
Бүүр дэндэж байна.шоронгоос төрийн хойморт шууд заларч байна . СҮ Батболдыг хамгаалдаг бүлэглэлийн нам болж.арай хэтэрхий дампуурчээ
Хариулах66.181.185.234
Энэ УИХ-ын гишүүд гэж Сү.Батболдын эрх ашгийг хамгаалсан хүмүүс байдаг нь тодоос тод ярианаас нь харагдаж байна, ард түмнийг тэнэг гэж боддог юм байна, энэ хэдэн гишүүд өөрсдийгөө ард түмнийг мэхэлчлээ гэж бодож байх шиг байна, гэвч үнэн хэзээ нэгэн цагт ялна
Хариулах64.119.16.32
Алтанхуяг Ганбаатар Баттулга 3 хүчгүйдэж байна.бид арчаагүй .луйварчид үндсэн хуулиар тоглож байхад бид өнөө маргаашаа л бодож явдгийн гай.
Хариулах202.126.94.164
Яг тийм МАН Монголыг мөхөөхнээ
124.158.81.108
Тийм шүү
49.0.137.164
Tegeed yum hiil dee chi ! 76 giin dotor suuj baigaa hun biz dee chi ! Bid nar yahaw gadna b na sh dee
Хариулах