СХД-т явуулах нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд зохион байгуулна

2021/03/18

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон Д.Сумъяабазарын орлох УИХ-ын гишүүнийг сонгон нөхөн сонгуулийг ирэх зургаадугаар сарын 9-нд Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь зохион байгуулахаар төлөвлөөд байлаа. Гэвч СЕХ хоёр сонгуулийг хамтад нь зохион байгуулах боломжгүй гэж үзсэн юм. Тиймээс УИХ тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт явуулах УИХ-ын нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд зохион байгуулахаар боллоо. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна