Ж.Мөнхбатыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

2021/03/18

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Тус Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсоноор түүнийг оронд Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлагатай болсон юм. УИХ дахь МАН-ын бүлгээс Ж.Мөнхбат гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн юм. Байнгын хороо уг асуудлыг өнгөрсөн мягмар гаригт хэлэлцээд дэмжсэн. Мөн чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ж.Мөнхбат гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна