Х.Баттулга: Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөхөөсөө татгалзах хэрэгтэй

2021/03/18

2020 оны УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг сонгуулийн сурталчилгааных нь хугацаанд баривчлан саатуулсан. Тэрээр Сэлэнгэ аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч цагдан хорьсон тул тангараг өргөөгүй юм. 

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат есөн сар хоригдоод саяхан Дээд шүүхийн шийдвэрээр суллагдаад байгаа. Хуулийн дагуу тангараг өргөөгүй үлдсэн гишүүн анх оролцсон чуулгандаа тангараг өргөх хуулийн зохицуулалттай. Үүнийхээ дагуу Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын гишүүний тангарагаа өргөхөөр төлөвлөөд байгаа юм. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцож үг хэллээ. Тэрээр "Асуудал нь бүрэн шийдэгдээгүй Ж.Эрдэнэбат тангараг өргөх ёслолоосоо түр татгалзах хэрэгтэй" гэлээ. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.96.148
    2021/03/18

    Жанхууд импичмэнт хийгээд зоригтой яваачээ. МАН олонхи 62 -уулаа байж татганаад гөлөлзөөд айгаад бх юм. УИХ Жанхууд ингэж доромжлуулж байх хэрэг юу байнаа. Шууд гусаад л хаях хэрэгтэй. Ялангуяа Занданшатар их бөөрөнхий аймхай ЖДҮчин нөхөр юмаа.

    Хариулах
  • 192.82.71.97
    2021/03/18

    Эрдэнэбатын дэргэд өөрөө улаан луйварчин байж харин ч өөрөө ерөнхийлөгчөөсөө татгалзах ёстой

    Хариулах
  • 103.80.211.124
    2021/03/18

    yltan hulgaach

    Хариулах
  • 203.91.115.52
    2021/03/18

    Тангарагаа өргөх нь зөв. Сонгогдсон нь үнэн юм чинь.

    Хариулах
  • 192.82.69.192
    2021/03/18

    Мөнгө улаан.нүд цагаан гүрийгээд тангараг өргөж байхдаа ичдэггүй амьтан...

    Хариулах
  • 103.212.116.244
    2021/03/18

    Монголд хууль бол гууль

    Хариулах