Дөнгөж төрсөн нярайд хүнлэг бус хандсан эмч нарын өмнөөс У.Хүрэлсүх уучлал гуйж, Ерөнхий сайдын суудлаас огцорсон нь саяхны үйл явдал. Тэгвэл тэрнээс ч дутахгүй эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй үрэгдсэн нэгэн эмэгтэйн гэр бүл гомдолтой буйгаа илэрхийлжээ. Үнэхээр арга ч үгүй юм, Ковид19-ийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байж болох ч хоёр удаагийн PCR шинжилгээ нь “Сөрөг” гарсан тэр эмэгтэй нас барсан шалтгаан, нас барах үедээ аврал эрэн тусламж гуйсаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнд хариуцлага хүлээх хүн үнэхээр алга гэж үү?
Энэхүү явдлыг нэхэн сануулбал, “Монголика” зочид буудалд тусгаарлагдаж байсан 70 гаруй настай иргэн өнгөрсөн ням гарагт нас барсан. Хоёр ч удаа шинжилгээ өгөөд “сөрөг” гарчихсан хэдий ч коронавирусийн халдвартай хүнтэй хавьтсан л бол нас, хүйс, эрүүл мэндийн байдал, Ковид19 халдвартай эсэхээс үл хамааран тусгаарлах байранд “хоригдох” шаардлагатай гэх журмын дагуу тусгаарлагдаж, гурав дахь хоног дээрээ нас барсан.
Энэ асуудлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өгөхдөө түүнийг сэтгэцийн өөрчлөлттэй, ганцаараа амьдардаг байсан талаар дурдсан юм. Тодруулбал тэрээр “70 настай эмэгтэй нь Төв аймагт ганцаараа амьдардаг, халдвар илэрсэн иргэний ойрын хавьтал байсан учраас долоо хоног тусгаарлах ёстой. Тусгаарлах байранд ирэх үед нь сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эмч үзэхэд хөнгөн хэлбэрийн ой тогтоолт алдагдалтай, хөнгөн хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлттэй байна гэсэн дүгнэлт үйлдсэн. Өдөрт 4-5 удаа эмч тогтмол үзлэг хийж байсан ч өчигдөр /2021.03.14/ гэнэт нас барсан. Урьдчилсан дүгнэлтээр нас барсан шалтгаан нь суурь өвчин байх магадлалтай гэж гарсан” гэж мэдээлсэн юм.
Салбарын сайдаас асууя
Асуулт 1: Тухайн иргэнд өдөрт 4-5 удаа эмч тогтмол үзлэг хийж байсан бөгөөд урьдчилсан дүгнэлтээр нас барсан шалтгаан нь суурь өвчин байх магадлалтай гэж гарсан талаар Эрүүл мэндийн сайд мэдээлсэн.
Суурь өвчтэй, өндөр настай иргэнийг эмнэлэгт эсвэл гэрт нь тусгаарласан бол амь насыг нь аврах боломж байсныг үгүйсгэх аргагүй. Түүнчлэн ар гэрийнхэн нь түүнийг тусгаарлах байрнаас гаргаж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтээ удаа дараа гаргасан талаар эх сурвалж мэдээлсэн. Яагаад тэдний хүсэлтийг хүлээж авахгүй, Ковид19-ийн халдвар авсан иргэний ойрын хавьтал гэх шалтгаанаар буудлын өрөөнд “хорьсоор” нас барахад хүргэв. Өдөрт 4-5 удаа эрүүл мэндийн үзлэг хийдэг байсан хэрнээ яагаад эмчилгээ хийлгэж, эрүүл мэнд, амь насаа хамгаалах боломжийг нь хязгаарлав.
Асуулт 2: Эрүүл мэндийн сайд С.Энхболд “70 настай эмэгтэй нь Төв аймагт ганцаараа амьдардаг, халдвар илэрсэн иргэний ойрын хавьтал байсан учраас долоо хоног тусгаарлах ёстой” гэж мэдээлсэн.
Түүний дээрх өгүүлбэр нь тухайн иргэний эрүүл мэнд, амь насыг нь анхаарч, хайхрах хүн байгаагүй мэт сэтгэгдэл төрүүлж байна. Түүнчлэн хэрэв ганцаараа бус хэн нэгэнтэй эсвэл хэсэг бүлэг хүмүүстэй хамт амьдардаг байсан бол гэрт тусгаарлаж, эмчилгээ хийх байсан хэрэг үү. Тухайн иргэн харамсалтайгаар амиа алдсанд ганцаараа амьдардаг эсэх нь хэр ач холбогдолтой асуудал вэ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр энэхүү эмэгтэй цайны хөгшинтэйгөө хамт амьдардаг байсан талаар дурдсан гэдгийг зориуд цохон тэмдэглэе.
Асуулт 3: Мөн тэрбээр “Тусгаарлах байранд ирэх үед нь сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эмч үзэхэд хөнгөн хэлбэрийн ой тогтоолт алдагдалтай, хөнгөн хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлттэй байна гэсэн дүгнэлт үйлдсэн” гэж хэлсэн.
Халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал болоод тусгаарлагдахаар ирсэн бүх хүнд СЭМҮТ-өөс үзлэг хийдэг үү. Түүнчлэн амиа алдсан иргэнийг сэтгэцийн өөрчлөлттэй байсан эсэхийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулах нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ. Сэтгэцийн өөрчлөлттэй байсан гэдэг дээр ар гэрийнхэн няцаалт өгч байгаа бөгөөд магадгүй сэтгэцийн өөрчлөлттэй байсан нь өөрөө амь насаа алдахтай нь тийм чухал холбоотой мэдээлэл үү?
Асуулт 4: Эрүүл мэндийн сайд С.Энхболд тухайн иргэнийг “Гэнэт нас барсан” гэж хэлсэн.
Ямар нэг суурь өвчингүй, Ковид19-ийн халдвар илрээгүй, тусгаарлах байранд байгаа хүнд өдөр бүхэн 4-5 удаа үзлэг хийхгүй. Өдөр бүхэн, цаг тутамд үзлэг хийж, биеийн байдлыг нь хянадаг байсан хэрнээ “гэнэт нас барсан” гэж мэдээлсэн нь гайхшрал төрүүлж байна. Харин ч эсрэгээрээ зүрхний өвчтэйг нь ар гэрийнхэн нь холбогдох байгууллагад хэлж, асаргаа эмчилгээ шаардлагатай гэж хэлсээр байхад тусгаарлах байранд оруулсан нь өөрөө асуудлыг арай өөр тийш нь чиглүүлээд байх шиг...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.219.235
Энэ яасан солиотой юм бичдэг мэдрэл вэ Ангаахын шинэжлэх ухаан төгс хөгжөөгүй байна тэгээд ковидыг хаанаас халдвар авсныг тогтоож чадахгүй байгаа шүү бүүр нарийн ярих юм бол хоёр удаа сөрөг газарсан гурав дахь эерэг гардаг тохиолдол байгаа шүү дээ тэгээд гадахдаасаа авчихсан байж болно шүү дээ энэ балай сайтыг хаа ПЗД
Хариулах202.21.109.57
Khuurkhii ter khugshin emnelgiin tuslamj yilchilgee avch chadakhgyi neg uruund khorigdoj bgd l nas barsan bna lee dee. Yadaj baikhad khamag medeelel n' shal khudlaa bsan daa.
Хариулах124.158.65.217
Лай ш дээ юм болгон дээр битий ингэж сүржигнэцгээж байгаач
Хариулах202.179.21.192
Юу вэ чи тархи жижигтэй юм байна.