Xүүхдүүд дуулж байна

2021/03/18

МҮОНРТ-ийн дэргэдэх “Улаан бүч” чуулга Ардын уран зохиолч Б. Лхагвасүрэнгийн шүлэг. С.Батхүүгийн ая. Хүүхдүүд дуулж байна дууг дуулж клип хийлгэжээ. Дэлхий нийтээр цар тахалд нэрвэгдээд байхад Монгол хүүхдүүд дэлхийн амар амгалангийн төлөө гэрэлт ирээдүйн тухай дуулж байгаа агуулгатай бүтээл болжээ. Дууны хор мейстрээр У. Мөнхжаргал ажиллаж дууны инженерээр Д. Батсайхан ажилласан байна. Дашрамд толилуулахад Хүүхдийн найрал дууны “Улаан бүч” чуулга “УЛААН БҮЧ” нэрийг аваад эдүгээ 40 нас хүрч байна. Тус чуулга 170 орчим, хүүхдийн дуу 50, ардын дууны найруулга 20 гаруй, хүүхдийн бүжиг, тоглоомын аяз, хөгжмийн чимэглэл, радиогийн чимэглэл 40 гаруй, дан хөгжмийн болон киноны хөгжмүүдийг туурвиж улмаар найрал дуу, дуу, дуулаачдад зориулсан хэд хэдэн эмхэтгэлүүдээ хэвлэн гаргасан байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна