ШӨХТГ: 21 аймагт орон тооны улсын байцаагчтай болно

2021/03/18

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга  Б.Бат-Эрдэнэ өөрийн фейсбүүк хуудаснаа ШӨХТГ 21 аймагт орон тооны улсын байцаагчтай болох талаар мэдээлжээ.

''-Өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, тогтоомж болон холбогдох хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх орон тооны улсын байцаагчтай болох, тэдний ажилд шаардагдах төсөв, цалин, урамшуулал /нэмэгдэл хөлс/- ыг орон нутгийн төсөвт тусган олгох, ажиллах бүх талын дэмжлэг үзүүлэх
-Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын хэрэгжилтийг орон нутагт хэрэгжүүлэх, ингэхдээ төрийн үйлчилгээг орон нутаг, анхан шатны нэгжид хүргэхээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 онд дэвшүүлсэн зорилтуудыг дэмжиж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С. Амарсайханы Аймгийн Засаг дарга нартай 2021 онд хамтран ажиллах гэрээнд тусгалаа.''




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна