Aхмад настай хүмүүс "covid-19"-ийн халдвараар дахин өвчлөх ӨНДӨР эрсдэлтэй

2021/03/19

Ахмад настай хүмүүс "COVID-19"-ийн халдвараар дахин өвчлөх эрсдэл илүү өндөр гэдгийг сүүлд явуулсан судалгаанаас харж болохоор байна.

Ихэнх хүний хувьд дор хаяж зургаан сарын хугацаанд энэ өвчнөөр дахин өвдөх нь ховор байдаг бол ахмад настнуудын хувьд "COVID-19"-ийн халдвар дахих эрсдэл өндөртэй гэдгийг “Lancet” сэтгүүл мэдээлээд байна.

Өнгөрсөн онд Данид явуулсан судалгаанаас харахад коронавирусийн халдвар аваад эдгэрсэн 65-аас доош насны хүмүүс дахин халдвар авахаас 80 орчим хувь хамгаалагдсан бол 65 болон түүнээс дээш насныхны хувьд энэ үзүүлэлт 47 хувь байжээ. Иймд халдвар авсан хүмүүс ч вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй гэдгийг энэ судалгааг хийсэн эрдэмтэд зөвлөөд байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна