Өдөрт 200-аас дээш тохиолдол батлагдвал хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүй

2021/03/19

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг дархлаажуулалтын явцыг танилцуулав. Тэрээр “Сүүлийн олон хоногийн турш нийслэлд өдөрт 120-150 тохиолдол илэрсээр байна. Дархлаажуулалтад хэт итгээд, бусад арга хэмжээг орхигдуулаад байна уу” гэсэн сэтгүүлчийн асуултад хариулав.

-Бид хөл хорио тогтоохгүйгээр халдвартай тэмцэх ажлаа үргэлжлүүлж байна. Хөл хорио тогтоох нь эдийн засагт сөргөөр нөлөөлдөг. Гэвч өдөрт 200 болон түүнээс дээш тохиолдол батлагдвал улаан түвшин рүү орно. Энэ үед хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүй” гэв.

ХӨЛ ХОРИОНЫ ТҮВШИНГ 4 ӨНГӨӨР ИЛЭРХИЙЛНЭ

Иргэдээс авсан ярилцлагаар УОК-ын шийдвэрүүд ойлгомжгүй байна гэсэн байна. Тиймээс цаашдаа дөрвөн өнгөөр түвшинг ангилахаар шийдсэн юм. Аймаг, орон нутаг, хороолол, дүүргүүдэд дараах өнгийн тэмдэглэгээг хийнэ. 

Ногоон өнгө буюу 1-р зэрэг ногоон бүс: Сануулга өгч,  мэдээлэх үе. Өвчний тархалтыг хумин тогтоосон.  Ногоон бүс буюу халдваргүй газрууд гэсэн үг. Гэхдээ гадаадаас зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй.

Шар өнгө буюу 2-р зэрэг. АНХААРУУЛАХ. Өдөр тутмын бэлэн байдлын зэрэг. Өвчний тархалтыг зогсоож байгаа ч олон нийтийн дунд тархах эрсдэлтэй. Өдөр тутмын бэлэн байдал буюу анхааруулах өнгө. Өрхийн гишүүдийн дундах халдварын тоо өсөж байгаа. Нэг эсвэл түүнээс олон хоорондоо хамааралгүй халдвар, кластер бүртгэгдсэн. 

Улбар шар өнгө буюу 3-р зэрэг: ХАТУУ АНХААРУУЛГА. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг. Нийгмийн бүлэг тодорхой хүрээлэлд халдвар тархсан. Хэд хэдэн кластерт халдвар бүртгэгдсэн. 

Улаан өнгө буюу 4-р зэрэг: ШААРДАХ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг. Өвчний тархалт маш хурдтай үргэлжилж байгаа, халдвар бүх нийтийг хамарч, газар авсан. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.155
    2021/03/20

    Ерөнхий сайд намынхаа эв нэгдлийг бодож хийж чадах байх гэдэг итгэл хүлээлгэж хотын дарга, шадар сайдыг томилсон байх. Гэтэл тэд итгэл даахгүй чадвар нь толгой нь хүрэхгүй түмэн олноо, улс орноо эрсдэлд орууллаа. Аливаа ажлыг хүн хийдэг хүн удирдан зохион байгуулж удирддаг. Хүнээ танихгүйгээс буруу хүнд итгэл хүлээлгэж найдсанаас улс орон нам улс төр эрсдэлд орж байна даа. Өмнөх УОК, ХӨСҮТ-ийн удирдлагууд чин сэтгэлээсээ өвчнийг давах гэж ажиллаж байсан ч НОК урагшгүй ухаангүй ажиллаж хандсанаас худалдагдсан коментчид болон хүмүүсийн орлцоогоор өөрчлөгдёөн ч шинэ хүмүүс нь сахил хүртээд шал дордохын үлгэр боловоо хөөрхий

    Хариулах
  • 66.181.161.46
    2021/03/19

    Anhnasaa hatuu hul horiogoo yah gej genet buun buunuur sulruulsan yum .Ard irgedeer togloj bga shde.

    Хариулах
  • 192.82.85.46
    2021/03/19

    Одоо болио гэр бүл үр хүүхэд дээрээ очмоор байна

    Хариулах
  • 192.82.77.116
    2021/03/19

    yahuuu buur chamaig bas naad mahan tolgoito ulsuudiig yv yaahuu ymar aimshigtai zawaan shijgiin baliar golog bolchhooroo iim boldog bn zuger bgaarai hulgaach mne tewj bgaa shuu zuger l odoo davrad bgaarai tesehgui shuu muu hulgaachnar mne

    Хариулах