Боксын шигшээ багийн М.Мягмаржаргал, Э.Цэндбаатар нар олимпын эрхээ авлаа

2021/03/19

Олон улсын боксын холбооноос зургаадугаар сард зохиох байсан олимпын эрх олгох тэмцээн КОВИД-19 цар тахлын улмаас цуцлагджээ. Улмаар олимпын эрхийг дэлхийн чансааны дагуу өгөхөөр болж тив бүрт 53 эрх хуваарилсан байна.

Улмаар чансаа дээгүүр бичигдэж байсан эмэгтэй 75 кг жингийн тамирчин М.Мягмаржаргал, эрэгтэй төрөлд ОУХМ Э.Цэндбаатар нар эрхээ авлаа. 

Ингэснээр Монгол улсын гурван боксчин Токиогийн олимпод оролцохоор болж байна. Боксын эхний эрхийг Б.Чинзориг өнгөрсөн онд аваад байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна