Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл өглөө.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 24482 сорьцод шинжилгээ хийснээс 160 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ийнхүү улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 4,658 болж байна. Сүүлийн 24 цагт 84 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар халдвар авсан хүмүүсийн 71 хувь нь эмчлэгдээд байна. Шинээр халдвар авсан 160 тохиолдол бүгд дотоодоос тэр тусмаа Улаанбаатар хотод байгаа юм. Одоо 1,284 хүн эмчлэгдэж буйгаас гурван хүний биеийн байдал маш хүнд байна.
Дээрх 160 хүний 141 нь ойрын хавьтал бол 19 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүс БЗД-ийн 4, 14, 26 дугаар хороо, БГД-ийн 7, СБД-ийн 11, 12, СХД-ийн 3, 8, 25, 37 дугаар хороо, ХУД-ийн 20 дугаар хороонд оршин суудаг .
Ер нь Улаанбаатар хот бүхэлдээ том голомт болж, хаанаас ч халдвар авах эрсдэлтэй байгаа тул иргэд хамгааллатын дэглэмээ сайтар мөрдөхийг санууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна