Хөвсгөл аймагт Ковид19-ийн батлагдсан тохиолдол 10 боллоо

2021/03/19

Хөвсгөл аймгийн Цэцэрлэгт суманд коронавирусийн халдварын тохиолдол батлагдсантай холбоотойгоор ойрын болон дам хавьтлууд, төрийн албан хаагчдыг PCR шинжилгээнд хамруулж байгаа юм. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус аймагт нийт 375 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг хийлээ. Ингэхэд Мөрөн болон бусад сумаас тандалтын зорилгоор 317 иргэнээс авсан сорьцод эерэг тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин Цэцэрлэг сумын 58 иргэнээс PCR шинжилгээ авахад гурван хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр Хөвсгөл аймагт коронавирусийн батлагдсан тохиолдол 10 боллоо.

Аймгийн Эрүүл мэндийн газар болон Зоонозын өвчин судлалын төвийн хамтарсан баг ажиллаж Цэцэрлэг суманд тандалтын үйл ажиллагааг явуулж ойрын болон дам хавьтлыг тогтоож бүрэн хяналтад авлаа. Батлагдсан тохиолдлуудын хавьтлын судалгаа үргэлжлэн хийж байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна