Манай улсад халдварын тархалт сүүлийн өдрүүдэд эрчимтэй нэмэгдэж, эмнэлгийн ор хүрэлцэхгүй асуудал үүсэн тул хөнгөн өвчтөнүүдийг гэрээр эмчилж эхэллээ.
Ээлжит ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр Улаанбаатар хот бүхэлдээ ГОЛОМТ болсон гэдгийг зарлалаа. Халдвар тархсан, голомт болсон хороод бус Улаанбаатар хот тэр чигтээ голомт болсон учир иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хүн хоорондын зайгаа барих нь энгийн бөгөөд хамгийн үр дүнтэй арга гэлээ.
Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "COVID-19 халдварын өдөрт илэрч байгаа тохиолдлын тоо олширч байна. Үүний зэрэгцээ эмнэлгийн орны ачаалал хүндэрч буй. Үүний улмаас хөнгөн өвчтөнүүдийг гэрэээр нь эмчилж эхэлсэн.Ингэхдээ эмчийн үзлэг болон тухайн иргэний өөрийнх нь хүсэлт, гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж байгааг хэлье.Эрсдэл ийм өндөр байгаа нөхцөлд бид яах аргагүй мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг дагах хэрэгтэй.Тэр дундаа хөдөө, орон нутаг руу явах хүсэлтэй иргэд заавал шинжилгээнд хамрагдаж, шинжилгээний хариу гарсны дараа орон нутаг руу зорчих ёстойг дахин сануулъя” гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.107.100
Одоо ч удахгүй өдөрт 200-300 -гаар гархад гайхах хэрэггүй л боллоо доо. Түймэр шиг хурдан тархадаг, аюултай вирус байна.
Хариулах43.242.243.11
БОЛООД УДАЖ БАЙНА. ОДОО ХӨЛ ХОРИО ТОГТООГООД Ч ӨНГӨРЧЭЭ ХӨӨ.
Хариулах