Катарын Доха хотод зохиогдсон олимпийн эрх олгох тэмцээнээс Монголын ширээний теннисний тамирчин, ОУХМ Э.Лхагвасүрэн , спортын мастер Б.Болор-Эрдэнэ нар "Токио-2020" зуны олимпод оролцох эрхээ өчигдөр /03.18/ авлаа. Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ нар олимпийн эрх авснаар Монголын ширээний теннисчид түүхэндээ анх удаа Олимпод оролцох болж байна. Зүүн Азийн орны гол төлөөлөгч Хятад, Өмнөд болон Хойд Солонгос, Гонконг, Тайваны теннисчид тив, дэлхийн аваргаас Олимпод оролцох эрхээ авсан байсан тул Зүүн Азийн бүсийн үлдсэн хоёр эрхийн төлөө Монголын теннисчид өөр хоорондоо өрсөлдсөн юм. Тус шалгаруулалтанд олон улсын хэмжээний мастер Лхагвасүрэн 4:0 -ээр спортын мастер Мөнхзоригийг, спортын мастер Болор-Эрдэнэ 4:1-ийн харьцаагаар спортын мастер Должинзууг тус тус хожиж Азийн Ширээний Теннисний Холбооноос Олимпод оролцох эрхээ гардан авлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.75
Монголчууд эрхийн төлөө хоорондоо тоглосонд талархаж байна. Ширээний теннисээр нэгэн үеийн олон тамирчид гарч ирж байгаад бахархаж байна. Бүх олимпод оролцох тамирчдад медалийн амжилт хүсье.
Хариулах