Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд тохиож буй Монгол Улс-ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ажил хэрэгч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэсэн байна.
Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс цар тахлын вакцин үйлдвэрлэх боломжтой гэдгийг онцолж, ОХУ-ын “Sputnik V” вакциныг Монгол Улсад үйлдвэрлэх боломжийг судалж, хамтран ажиллах саналыг Кремльд уламжилж өгөхийг Элчин сайдаас хүсжээ.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Ерөнхийлөгчийн саналыг яаралтай уламжилж, хариу өгөхөө мэдэгдсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.24.199
zuv.
Хариулах103.26.193.7
Маш зөв санаа байна .Оросуудтайгаа байсан нь монголд өлзий хутаг оршино.
Хариулах