Хөвсгөл аймгийн Ханх сумаас 39 километрт Долоон уулын ойролцоо нуурын баруун урд эргийн орчимд өглөөний 06.42 цагийн үед 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.
Чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн ч учирсан хохиролгүй аж. Хөвсгөл аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 37535 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3,5 магнитудаас дээш 185 удаагийн хөдлөлт болсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна