Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос “Монгол газар корпорейшн” ХХК-ны захирал ажилтай, шүүгдэгч Ц.Мянганбаяр, шүүгдэгч Х.Даржаа нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар /Залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд:
Шүүгдэгч Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарыг “залилах “ гэмт хэргийг гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр хуурч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.Мянганбаярт 6 жилийн хорих ялыг, Х.Даржаад 5 жил 6 сарын хорих ялыг тус тус оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.75
Энэ 2 тус бүр 6 жил, 5.6 жил ял авчээ. Гэтэл мөнгөн дүнгийн хохирлыг яах ёстой вэ? Эсвэл мөнгөн хохирол учраагүй юм болов уу?
Хариулах66.181.161.51
Мөнгөн хохирол зөндөө хүмүүст байгаа зарим мөрдөгч нар хэрэгсэхгүй болгочихдог юм байна лээ маш том ар тал ихтэй хүмүүс өршөөлөөр гараад ирнэ гээд тоохгүй байгаа нь аймаар юмдаа
103.26.195.209
Mонголын өчнөөн олон банк дампууруулж, эх орныхоо хичнээн сайхан үзэсгэлэнт унаган байгалыг сүйтгэж, олон охид бүсгүйчүүдийн амьдралаар тоглож, олон хүүхэд өнчрүүлж, олон айл, өрх гэрийн амьдралыг сүйрүүлсэн энэ нүгэлт хар гөрөөчинд үйлийн үр гэж байдаг бол 6 жил юу ч биш ялын дээд хэмжээ оноовол таарна.
Хариулах43.242.243.11
ХОЁРДОЛОО ХОНОГИЙН ДАРАА ДАХИН УУЛЗАЛТЛАА БАЯРТАЙ ЮУ?
Хариулах