Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн дарга А.Гансүх, өмгөөлөгч Б.Баасанцогт нарын асуудлаар УИХ-ын гишүүд мэдээлэл хийж, тэдэнтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага анхааралдаа авч шалгахыг шаардан, ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ахалж, гишүүдээр нь УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Э.Бат-Амгалан, Г.Дамдинням, Ч.Ундрам, Б.Баярсайхан нар ажиллаж байгаа. Тэд уг асуудлаар Хуульзүйн сайд Х.Нямбаатарт шаардлага хүргүүлсэн бөгөөд өнөөдөр хариугаа ирүүлэхийг хүсч уулзалт хийлээ.
Тэдний шаардлагын хариуд Хуульзүйн сайд Х.Нямбаатар дараах хариултыг өгсөн юм.
Тэрбээр “2013 онд шүүхийн тухай багц хуулийг их хуралд батлан гаргасан. Харамсалтай нь энэ шүүхийн шинэчлэл хийгдэж чадаагүй.Үүнээс шалтгаалж нийгэмд шүүхэд итгэх итгэл алдарсан. Олон хэрэг, маргаан шийдэгддэггүй, бизнес эрхлэгчдийн өмч хөрөнгийг хууль шүүхийн байгууллагын дамнасан бүлэглэл дээрэмддэг, гадны хөрөнгө оруулагчдыг айлгаж, ичээж явуулдаг, зарим гадны хөрөнгө оруулагчдын зочид буудал дотор Монгол Улсын иргэд зориуд санаатайгаар хар тамхи, мансууруулах төрлийн бодис тавьж түүн дээр нь эрүүгийн хэрэг үүсгэх замаар өмч хөрөнгийг нь булааж авсан гэсэн.
Цаашлаад газар, лиценз булааж дээрэмдсэн. Энэ үйл явдлууд өнгөрсөн 2012 оноос өнөөдрийг хүртэл явагдсан олон хууль бус үйлдлүүдийг бид олон удаа сонссон. Бид бүгд өнгөрсөн парламентад бас л Л. Энх-Амгалан гишүүн бид бүхэн энэ шударга бусын хонгилыг буулган, нураах, шүүхийн шинэчлэлийг хийх ажлуудыг хамтдаа эхлүүлж байсан.
Сая нэгдүгээр сард шүүхийн тухай хуулийг шинээр баталж, энэ гуравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэсэн. Сая албан шаардлагад маш тодорхой зааснаар Засгийн Газрын шүүх прокурортой харилцах харилцаа хууль зүй дотоод хэргийн яамаар дамжиж хэрэгждэг.
Бид шүүхийн ерөнхий зөвлөл болон холбогдох байгууллагуудад энэ гуравдугаар сарын 1-ээс шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллаач ээ, тухайлбал шүүх байгуулах саналаа өнөөдөр Засгийн Газарт оруулж ирээч ээ гэдэг хэд хэдэн бичгүүдийг явуулсан.
Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ хэрэгжилт хийгдээгүй, хангагдаагүй байна. Хоёрдугаарт, үндсэн хуулийн цэц дээр шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалтыг үйлчлэлийг үндсэн хууль зөрчсөн гэдэг агуулгаар үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан асуудлууд байгаа.
Гэвч бид нар шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх бүх шатны ажлуудыг ХЗДХЯ, Засгийн Газрын түвшинд ханган ажиллаж байгаа, шүүхийн ерөнхий зөвлөл болон бусад байгууллагуудаац тодорхой бичиг саналууд ирээгүй байгаа гэдгийг хэлье. Сүүлийн үед ҮАБЗ-ийн ажилтан гэх, нөгөө талдаа Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч гэх Б. Баасанцогттой холбоотой асуудал хэвлэл мэдээлэл олон нийтийн хэрэгслээр удаа дараа гарч байна.
Сүүлд Өдрийн сонинд гарсан нэр бүхий шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудад мөнгө төгрөг шилжүүлсэн дансны хуулга баримтууд ил болсон. Үүнтэй холбогдуулж миний бие өөрийн эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг ЦЕГ-т албан бичиг хүргүүлээд байгаа. Энэ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байгаа энэ асуудлыг шалгаж, холбогдох хууль тогтоомжын дагуу шалгалтын ажиллагаа явуул гэдэг чиглэл өгсөн.
Яг өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллага, хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-р бүлэгт заасан төрийн алба хаагчидтай холбоотой авилгалын асуудал нь харьяаллын дагуу цаашид авилгатай тэмцэх газар шалгуулах хэргийн харьяалал тогтоолгох асуудал бий болж байгаа гэдэг мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагаас надад өгсөн байгаа. Та бүхний өгсөн албан шаардлагын дагуу бид холбогдох шалгалтын ажиллагааг явуулаад, аль байгууллагад хэрэг харъяалал шалгагдахаар болсон, прокурор хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээллийг шаардлагад тавьсан хугацааны дагуу та бүхэнд эргэж мэдэгдье” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
175.38.21.100
Olnii ug ortoi gedeg Shuuh yalzarsan shuu
Хариулах202.126.90.75
"Яллах ёстой бол нөхрөө ч ялла. Шагнах ёстой бол өстөнөө ч шагна" гэдэг. "Даам гарсан" шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, өмгөөлөгч нарыг хатуу шалгаж, шийтгэх ёстой. Ийм "хонгил"-оор хичнээн олон гэмгүй хүмүүс гэмтэн болж, гэмтэнгүүд "наранд" явааг ялгах ёстой. Эднийг хэдэн жил яланд суулгахаас гадна "хууль бус хөрөнгө"-ийг хураах хэрэгтэй. "Гавъяагүй гавъяат"-уудыг ялгах шаардлагатай. Гавъяат нь боож үхэж байдаг.
Хариулах192.82.77.193
Албан бичиг өгсөн хариу нь ирээгүй гээд сууж боломгүй байна шүү.!!!ЭНХ-А
Хариулах59.153.113.60
сайн шалгаж тодруулж байж ярихгүй бол 37 оны хэлэмэгдэлт явах вий дээ хэт нэг талыг барьж болохгүй үнэн шударгыг л тогтоох хэрэгтэй
Хариулах