"Энх саран" сувилал халдварийн дэглэм зөрчсөн асуудлаар шалгаж байгаа. Холбогдох албан тушаалтнуудыг яллагдагчаар татахаар эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Б.Баатархүү мэдээллээ.
Тодруулбал, тусгаарлах байрны дэглэм зөрчсөн иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурорт хүргүүлсэн байна. Нийтдээ "Энх саран" сувилалтай холбогдох 13 хүнд эрүүгийн хэрэг үүсгэх санал хүргүүлжээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн ажилтан хамаарал бүхий этгээддээ шинжилгээний хариу хууль бусаар гаргаж өгснийг тогтоон шалгаж байгаа юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
175.38.21.100
Enhsaran, XSUT geed haldvar taraagchid
Хариулах