Дундговь аймгийн нийт нутгаар 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүчтэй шороон шуурга шуурч 8-11 цаг үргэлжлэн байгалийн онц аюултай үзэгдэл боллоо. Байгалийн гамшигт үзэгдлийн үед үзэгдэх орчин бүрэн хязгаарлагдан салхины хурд 28-34м/сек, зарим үед 40м/сек хүрч, хүйтний эрч чангарснаар 9 хүний амь эрсдэж, олон тооны мал хорогдон, айл өрхийн гэр, хашаа нурж онц их хэмжээний гарз хохирол учрууллаа.
Аюулт үзэгдэл өдрийн 14 цагт гэнэт харанхуйлж эхэлсэн нь мал бэлчээрт явах үе таарч малчид болон мал аж ахуйд ихээхэн хэмжээний хохирол учирч урьдчилсан байдлаар 134 айлын гэр, 587 айлын хашаа нурж, 70 орчим байшингийн дээвэр хуурч ихээхэн хэмжээний эвдрэл үүссэн мөн 30 автомашины цонх, шил хагарч, 2,133,008 мал уруудаж алдагдсанаас 1,141,345 мянган малыг олж, 1 сая орчим мал хорогдсон нь мал аж ахуйн салбарт ихээхэн хэмжээний хохирол амсаад байна.
Аймгийн хэмжээнд нийт 354 дуудлага ирж 468 хүн сураггүй алга болж, 578 хүн 186 техник хэрэгсэлтэй эрэн хайх, аврах үйл ажиллагааг зохион байгуулан 459 хүнийг эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгч, 9 хүнийг осгож амь эрсэдсэн байдалтайгаар олсон харамсалтай явдал тохиолдлоо.
Дундговь аймгийн удирдлагуудаар ахлуулсан 4 ажлын хэсэг гамшигт үзэгдлээр хүний амь эрсдэн, мал олноор хорогдсон зүүн 7 суманд ажиллаж, сумдын удирдлага, иргэд, малчидтай биечлэн уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан малчдад нэн тэргүүнд шаардлагатай тусламж, цаашид яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээг малчдын санал хүсэлтийн дагуу тодорхойлж, аймгийн боломж нөөцөд тулгуурлан эхний ээлжинд сум тус бүрт 2 сая төгрөгийн шатахууны зардал, 100 шуудай тэжээл, 1000 боодол өвсийг шуурхай хуваарилах, амь эрсэдсэн 9 иргэний ар гэрт эмгэнэл илэрхийлж аймгийн Засаг даргын нөөцөөс тус бүр 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна.
Аймгийн Онцгой Комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу сумдын Засаг даргын тамгын газраас шуурганд уруудаж алдсан малаа эрэн хайж буй малчдад туслуулахаар Төрийн албан хаагчиддаа цалинтай чөлөө олгох, халуун хоол цай хийж бэлтгэн газар дээр нь хүргэж өгөх, сургуулийн үйл ажиллагааг түр зогсоон ахлах ангийн хүүхдүүдийг эцэг эхдээ туслах боломж бололцоогоор хангах, багийн Засаг дарга нарыг мал эрэн хайх ажиллагаанд гар бие оролцуулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа ч хүчин мөхөс байна.
Дундговь аймгийн хэмжээнд байгалийн гамшигт үзэгдлээс үүссэн хор уршгийг даван туулах, уруудсан мал эрэн хайх, үлдсэн малаа хаврын хатуу цагт хорогдолгүй авч орохоор маш хүнд нөхцөлд цаг наргүй ажиллаж байгаа малчдад эд материалын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага гарч байна.
Иймд Дундговь нутгийн ард түмэнд тохиолдсон энэ хүнд цаг үеийг даван туулахад малчин түмэнд чин сэтгэлийн дэм хайрлаж, хандивт нэгдэхийг УРИАЛЖ байна.
Дундговь Аймгийн Онцгой комиссын зүгээс буй албан ёсны "ХАНДИВ"-ын данс нээн ажиллуулж байна.
ХААН банк: 5466038926
Хүлээн авагч: ДУ, Онцгой байдлын газар
Төрийн сан: 100080031401
Хүлээн авагч: ДУ, Онцгой байдлын газар н.с
Холбоо барих утасны дугаар: 88107516, 99017901
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.216.66
MAN iduuree doloolgosongui yu
Хариулах66.181.185.234
Шинэ мэдээ байдаггуй юу?
Хариулах