Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах "Рапид харш" хотхонд богино хугацаанд 36 тохиолдол бүртгэгдэж энэ сарын 18-наас хэсэгчилсэн хөл хорио тогтоож эхэлсэн.
Тэгвэл өнөөдрөөс "Рапид харш" хотхонд тогтоосон хөл хорионы дэглэмийг сулруулж, хамгаалалтыг буулгалаа.
Хөл хорионы үед оршин суугчдаас (өрх бүрээс нэг) PCR шинжилгээ авч, 12 шинэ тохиолдол илрүүлжээ. Шинээр батлагдсан тохиолдлуудыг тусгаарлалтад авч, ХӨСҮТ рүү шилжүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна